Цаг үе

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн захирал Ү.Оюунзул тар тахлыг тархаах нөхцөлийг бүрдүүлсэн үү

 Үндэсний цэцэрлэгт  хүрээлэнгийн ажилтнууд болон тэдгээрийн  гэр  бүлийн хүмүүс коронавирусийн халдвар авсан талаар өмнө нь мэдээлж байсан. Тэгвэл энэ нь  өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг тогтоож, хатуу хөл хорио тогтоосон Засгийн газар  болон УОК, НОК-ийн шийдвэрийг тус байгууллагын  удирдлагууд зөрчсөнөөс үүдэлтэй байж болзошгүй байна.  Учир нь  тус байгууллагын ажилтнууд  12 дугаар сарын 30 өдөр  ажил дээрээ цуглаж,  шинэ жилийн  арга хэмжээ тэмдэглэсэн гэх мэдээлэл байгаа юм.  Энэ нь  бэлэн байдлын зэргийг зөрчсөн ноцтой үйлдэл  бөгөөд хатуу хөл  хорионы үед  зайлшгүй ажиллах  шаардлагатай 15  чиг  үүргийн байгууллагад  Үндэсний цэцэрлэгт  хүрээлэн хамаарахгүй юм.  Ингэснээрээ Үндэсний цэцэрлэгт  хүрээлэнгийн удирдлагууд УОК, НОК-ийн  шийдвэр, захирамжийг үл тоомсорлож  халдвар тархаах нөхцөлийг бүрдүүлсэн байна. Тус газрын захирлаар  НИТХ-ын  төлөөлөгч Ү.Оюунзул  томилогдсон бөгөөд тэрбээр  ажлаа аваад  удаагүй байгаа. Өөрөөр хэлбэл  орон нутгийн сонгуулийн үр дүнгийн дараа Баянзүрх дүүрэгт нэр дэвшин сонгогдсон  Ү. Оюунзул төлөөлөгч Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн захирлаар томилогдоод байгаа билээ.  Гамшгийн  тухай хууль, Коронавируст халдвар /ковид 19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг зөрчсөн Ү.Оюунзул захирлын үйлдэл нь маш хариуцлагагүй бөгөөд,  халдварт цар тахлыг  тархаах нөхцөлийг бүрдүүлснээрээ ноцтой юм.  

Т.Цэлмэг /Bossnews/

Boss
the authorBoss