улс төр

УИХ-ын сонгуулийн 13 дугаар тойрог буюу Сэлэнгэ аймгаас сонгогдсон Ж.Эрдэнэбат ирэх пүрэв гарагт тангаргаа өргөх талаар эх сурвалжууд өгүүлж байна. Сонгуулийн сурталчилгааных нь түүнийг цагдан хорьж, улмаар шүүхийн шатанд шилжүүлсэн. Гурван шатны шүүхээр хэргийг хянасны эцэст гуравдугаар сарын 3-ны өдөр түүний таслан сэргийлэх цагдан хорих арга хэмжээг өөрчлөн батлан даалтад гаргасан юм. Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Ж.Эрдэнэбатыг улс төрд нөлөө бүхий этгээд өөртөө болон бусдад давуу байдал бий болгож, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэгт зохион байгуулагчаар, бүлэглэж хамтран оролцсон гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг зургаан жилийн хугацаагаар хасаж, зургаан жил хорих ял оногдуулаад байсан юм.

Г.Баяр \Bossnews\

Boss
the authorBoss