Цаг үе

Дархан-Улаанбаатар чиглэлийн замын ажилд хийсэн аудитын шалгалтаар ноцтой зөрчлүүд илэрлээ

УИХ-ын Төсвийн байнгын хорооноос баталсан тогтоолын хүрээнд Үндэсний аудитын газраас Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.6 км авто зам төслийн хэрэгжилт, үр дүнд гүйцэтгэлийн аудит хийж, тайланг холбогдох байгууллагуудад хүргүүллээ.

Аудитын тайланд төрийн байгууллагууд хуульд заасан чиг үүргийнхээ хүрээнд төсөл арга хэмжээний урьдчилсан тооцоо, судалгааг хийгээгүй, салбарын яам авто замын зураг төслийн зохиогчийг сонгон шалгаруулаагүй, гэрээ байгуулахгүйгээр гүйцэтгүүлсэн нь холбогдох хуулийн заалтуудыг зөрчсөн хэмээн тусгасан байна. Мөн гадаадын зээл, тусламжийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй төслийн үйл ажиллагааг холбогдох хууль эрх зүй, мөрдөгдөж буй журмын хүрээнд үр дүнтэй зохион байгуулж ажиллаагүй байна. Дэлхий нийтээр үүссэн цаг үеийн хүндрэлтэй нөхцөл байдлаас шалтгаалан гэрээний хугацааг дахин сунгасан боловч 2020 оны 4 дүгээр улирлын байдлаар нийт ажлын 50 гаруй хувийг гүйцэтгээгүйгээс төслийг ашиглалтад оруулаагүй байгааг тайланд тусгасан байна.

Эх сурвалж: Үндэсний аудитын газар

Boss
the authorBoss