Цаг үе

ШУА-ийн эрдэмтдийн бүтээсэн хөрсний бохирдол бууруулах био бэлдмэлийг шар усны үерт өртдөг хороодод өгөхөөр болжээ

Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газрын дарга Л.Тулгабаатар Сүхбаатар дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүдийн Ажлын албаны төлөөллийг өчигдөр буюу зургадугаар сарын 17-нд хүлээн авч уулзсан. Энэ үеэр Шинжлэх ухааны академийн Биологийн хүрээлэнгийн эрдэмтэн, судлаачдын гарааны “Биоариус” компанийн гаргасан хөрсний бохирдлыг бууруулах био бэлдмэлийг танилцуулжээ.

Сүхбаатар дүүргийн 18, 19, 20 дугаар хороо байршлаасаа шалтгаалан шар усны үерт ихээр өртдөг. Улмаар үерийн ус ойр орчмынхоо бохирыг тээвэрлэн урсдаг тул олон төрлийн халдварт өвчин үүсгэгч нянг тарааж,  иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлд ноцтой аюул учруулаад байна. Энэ асуудлыг нэн даруй шийдвэрлэж, арга хэмжээ авах шаардлагатай болжээ. Иймд эхний ээлжид тус дүүргийн 18 дугаар хорооны 150 айл өрхөд био бэлдмэл өгч, хамтран ажиллахаар тохиролцлоо.Био бэлдмэлийг хэрэглэснээр хөрсний бохирдлыг арилгах, бохирын үнэрийг дарж, өвчин үүсгэгч нян бактерийг халдваргүйжүүлэхээс гадна хөрсийг нөхөн сэргээх зэрэг давуу тал үүсэх юм байна.

Г.Баяр |bossnews|

Boss
the authorBoss