Эдийн засаг

ХӨГЖЛИЙН БАНКНААС ОЛГОСОН ЗЭЭЛИЙН БАГЦ, ЭРГЭН ТӨЛӨЛТИЙН МЭДЭЭЛЭЛ

Монгол Улсын Хөгжлийн банкнаас олгосон зээлийн багц, эргэн төлөлтийн мэдээллийг 2022 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн байдлаар шинэчлэн мэдээлж байна.

Олон нийтэд зээлийн мэдээллийг хүргэсэн 2022 оны 1 дүгээр сарын 20-ны өдрөөс хойш буюу өнөөдрийг хүртэлх 48 хоногийн хугацаанд нийт  78,824,445,439 /далан найман тэрбум найман зуун хорин дөрвөн сая дөрвөн зуун дөчин таван мянга дөрвөн зуун гучин ес/ төгрөгийн зээлийн эргэн төлөлт хийгдээд байна.

Зээлийн ангиллаар авч үзвэл хэвийн зээлдэгчийн ангилал дахь зээлийн эргэн төлөлт 15,455,163,264 төгрөг, анхаарал хандуулах ангиллын зээлийн эргэн төлөлт 47,230,269,226 төгрөг, чанаргүй зээлийн ангиллын зээлийн эргэн төлөлт 16,139,012,949 төгрөг тус тус төлөгдөөд байна.

Зээлийн хэвийн зээлдэгчийн ангилалд байсан зээлдэгч ГОВЬ ХК нь үндсэн зээлийн төлөлтийн хугацаа хэтрэлт үүссэн тул анхаарал хандуулах зээлийн ангилал руу шилжсэн байна. 

Boss
the authorBoss