гадаад мэдээ

Гэмт хэрэгтнүүдээс хураасан Феррариг цагдаа нар ашиглаж эхэлжээ

Чехийн цагдаа нар гэмт хэрэгтнүүдээс хураан авсан Феррариг албандаа хэрэглэх болжээ. Тэдний шинэ машин цагт 326 км хурдалдаг. Чехэд цагдаа нар Шкода маркийн машин хэрэглэдэг аж. Феррари 458-г цагдаагийн албанд шилжүүлэхэд 12 мянган еврогийн зардал гарчээ. Энэ нь Шкода худалдан авах үнэтэй тэнцэнэ гэж Чехийн Замын цагдаагийн газраас мэдээлсэн байна.
Мөн шинэ машинаа хурдны зам дээр хууль бус уралдаан зохион байгуулдаг этгээдүүдийг хөөхөд ашиглана, жолоодох цагдаа нарыг тусгайлан бэлдэнэ гэжээ. Энэ машин 100 км замыг 3.4 секундэд туулдаг.

Boss
the authorBoss