Цаг үе

17.12 га газрыг нийтийн эдэлбэрт авлаа

Нийтийн эдэлбэр газрын байршил, хэмжээг тогтоох  тухай тогтоолын төслийг Нийслэлийн ИТХ-ын нэгдсэн хуралдаанаар хэлэлцэв.  Нийслэлийн нутаг дэвсгэрт амралт, зугаалга, нийтийн биеийн тамирын зориулалттай нийтийн эзэмшлийн газар, цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, нийтээр зүй зохистой ашиглах, хамгаалах зорилготой нийт 25 байршлын 17.12 га газрыг нийтийн эдэлбэр газарт нэмэгдүүлэн авах таницуулгыг хийлээ.  

 Тухайлбал, 

  • Баянгол дүүрэгт 4 байршил бүхий 0.52 га  
  • Баянзүрх дүүрэгт 6 байршил бүхий 14 га 
  • Сонгинохайрхан дүүрэгт 3 байршил 0.59 га  
  • Сүхбаатар дүүрэгт 5 байршил 0.65 га  
  • Багануур дүүрэгт  5 байршил 0.84 га  
  • Налайх дүүрэгт 2 байршил 0.49 га  га газрыг нийтийн эдэлбэрт  авах юм. 

Эдгээр газар дээр тоглоомын талбай, тохижилт бүхий ногоон талбай, авто зогсоол,  цэцэрлэгт  хүрээлэн  барихаар төлөвлөж байна. Тогтоолын төслийг төлөөлөгчдийн олонх нь дэмжсэнээр дээрх газруудыг нийтийн эдэлбэрт  авлаа.  

Товчхон:  

  • Нийслэл Улаанбаатар хотын нийгэм, эдийн засаг, санхүүгийн үндсийг бүрдүүлэх зорилгоор байгалийн баялгийн үр өгөөж, бусад хөрөнгө оруулалтад түшиглэн хөгжих боломжийг бий болгох үүднээс ашигт малтмал хайх, ашиглах үйл ажиллагаа явуулах чиг үүрэг бүхий хамтарсан хуулийн этгээдийг төрийн өмчит “Эрдэнэс Монгол” ХХК-тай хамтран байгуулахыг “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК-д зөвшөөрлөө. Хамтарсан хуулийн этгээдийн нийт хувьцааны 66 хувийг “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК  эзэмших юм. 
  • Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журмын шинэчилсэн найруулгын төслийг мөн хэлэлцлээ. Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль болон бусад холбогдох  журам шинэчлэгдсэн тул салбар зөвлөлийн журмыг хууль тогтоомжид нийцүүлэх шаардлага гарсан тул хэлэлцэн,  журмыг батлав.  
  • Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн төвийн сүрьеэгийн диспансерийн байр, Нийслэлийн ЕБ-ын 28 дугаар сургуулийн хичээдийн I байр, Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэгт тус тус бүртгэлтэй 3 барилга байгууламжийг акталж, нийслэлийн өмчийн бүртгэлээс хасах тогтоолын төслийг хэлэлцэн дэмжлээ.   Мэргэжлийн хяналтын актлах дүгнэлттэй эдгээр барилга байгууламжийн оронд улсын төсвийн хөрөнгө оруулалт болон Азийн хөгжлийн банкны зээлээр шинээр барилга барих юм.  

Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМТ

Boss
the authorBoss