Цаг үе

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН ОРОЛЦООГ ХАНГАХ, ҮЙЛЧИЛГЭЭГ САЙЖРУУЛАХ ТӨСӨЛ”-ИЙН УДИРДАХ ХОРОО ХУРАЛДЛАА

Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлж байгаа “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог хангах, үйлчилгээг сайжруулах” төслийн 2022 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэх, 2023 оны Үйл ажиллагааны төлөвлөгөөг батлах Удирдах хороо хуралдлаа. Хурлыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд, Төслийн удирдах хорооны дарга, С.Зулпхар удирдан, Төслийн удирдах хорооны гишүүд, төсөл хэрэгжүүлэх нэгжийн ажилтнууд оролцлоо. Төслийн хүрээнд 6 аймагт Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв байгуулах, Улаанбаатар хотод Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, хөгжлийн нэгдсэн төвийн барилгын ажил эхлүүлэх, хөгжлийн бэрхшээлийг эрт илрүүлэх тогтолцоог бүрдүүлэх, үйлчилгээ, орчны хүртээмжийг сайжруулах, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх,ХБИ-ийн талаарх олон нийтийн ойлголт, хандлага, стратегийг сайжруулах чиглэлээр ажиллаж байна.

Хурлын үеэр төслийн 2022 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтийг хэлэлцэж 96% биелэлттэй, санхүүгийн гүйцэтгэл 98% биелэлттэй буюу нийт 22 тэрбум төгрөгийн гүйцэтгэлтэй ажилласантай танилцав. Төслийн 2023 оны үйл ажиллагаа, төсөв, худалдан авах ажиллагааны төлөвлөгөөний талаар хэлэлцэж, шийдвэрлэв.2022 оны онцлох ажлаас дурьдвал: – Дархан-уул, Дундговь, Дорнод, Ховд, Хөвсгөл аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийн барилга угсралтын ажил дуусгах, ХБХХТ-ийг ашиглалтад оруулах;- ХБХХТ-ийн сэргээн засах мэргэжилтнүүдийг чадавхжуулах, дадлагажуулах;- ХБХХТ-ийн тоног төхөөрөмж, туслах хэрэгслийн худалдан авалт хийх;- Бичвэрийг ярианд хөрвүүлэх программ хангамжийг хөгжүүлэх; – Протез, ортопедийн үйлдвэр, Мэргэжлийн боловсролын ур чадвар олгох сургуулийн туслах технологи, тоног төхөөрөмжийг худалдан авалт хийх;- Улаанбаатар хотод Хөгжлийн бэрхшээлтэй хүний Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, хөгжлийн нэгдсэн төвийн барилгын угсралтын ажлыг эхлүүлэх;- Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн талаарх олон нийтийн ойлголтыг дээшлүүлэх, хандлагыг өөрчлөх нийгэмд чиглэсэн нөлөөллийн ажлуудыг үргэлжлүүлэх;- Хөгжлийн бэрхшээлийн үйл хөдлөлийн олон улсын ангилал (ICF)-ын хялбаршуулсан загварыг турших;- ХБХХЕГ-ын МБУЧОСургуулийн стратеги боловсруулах;- Мэргэжлийн дохионы хэлмэрчийн сургалтын хөтөлбөрийг боловсруулах;- ХБХХЕГ-ын ПОҮ-ийн агааржуулагчийн системийг сайжруулах зэрэг олон ажлыг амжилттай хэрэгжүүллээ.

Boss
the authorBoss