Цаг үе

Баруун бүсэд нэр дэвшиж буй “Морьтой Аравт” багийнхан Ховдын бизнес эрхлэгчидтэй уулзлаа

УИХ-ын сонгуулийн II тойрог буюу баруун бүсийн Ховд, Говь-Алтай, Завхан, Увс аймагт Монгол Ардын намаас нэр дэвшигчид Ховд аймгийн баялаг бүтээгчидтэй уулзлаа. Баруун бүсийн II тойрог 10 мандаттай бөгөөд  Монгол Ардын намаас  Д.Амарбаясгалангийн тэргүүлсэн “Морьтой Аравт” багт С.Бямбацогт, Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн, Б.Баярсайхан, Э.Болормаа, Ц.Цэрэнпунцаг, З.Мэндсайхан, Б.Заяабал, С.Энхболд нар нэр дэвшиж байгаа юм.  

Бүсчилсэн хөгжлийн реформоор Баруун бүс нутаг өөрсдийн гэсэн зах зээлтэй болж, бүсдээ үйлдвэрлэл эрхлэх боломжийг бий болгох юм. Улаанбаатар хотоос 1000-1600 км-ийн цаана амьдарч буй иргэд заавал хот суурин газар руу шилжих амьдарч буй бүсдээ үйлдвэрлэл эрхлэх боломж олгох нь Монгол Ардын намаас дэвшүүлж буй Бүсчилсэн хөгжлийн реформын гол зорилго юм.

Монгол Ардын намын мөрийн хөтөлбөрт бүс бүрд тохирсон татварын бодлого хэрэгжүүлж, аймаг бүр өөрсдийн онцлогтоо тулгуурлан бүсээрээ хөгжихөөр тусгасан. Бизнес эрхлэгчдийн зүгээс  энэхүү бүсчлэн хөгжүүлэх хөтөлбөрийг дэмжиж буйгаа илэрхийлж байна. Төр, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх зарчмыг УИХ-ын сонгуулийн II тойрогт нэр дэвшигч Д.Амарбаясгалан  уулзалтын үеэр онцолж байлаа. Тэрбээр ЗГХЭГ-ын даргаар ажиллаж буй хугацаандаа хувийн хэвшлийн гүйцэтгэж буй ажлуудыг төр хийхгүй байх, төрийн зарим ажил, үйлчилгээг хувийн хэвшил, мэргэжлийн холбоод руу шилжүүлэх ажлуудыг гардан хийсэн. Цаашид ч энэ бодлого үргэлжилж, хувийн хэвшилд боломж олгох ажлууд тогтвортой хийгдэнэ гэдгийг онцолсон.

Ховд аймагт “Шинэ Ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулалтын ажил үргэлжилж байна. 2025 оны улсын төсөвт уг паркийн дэд бүтцийн ажлыг хийх хөрөнгө оруулалтыг тусгаж чадсан. Тус парк ашиглалтад орсноор Баруун бүсдээ хөнгөн үйлдвэрлэл хөгжиж, эцсийн бүтээгдэхүүн гарах боломж бүрдэнэ. “Шинэ хоршоо” хөдөлгөөний хүрээнд байгуулагдаж буй малчдын хоршооноос анхан шатандаа боловсруулсан бүтээгдэхүүнүүд уг паркд нийлүүлэгдэж, байнгын тогтвортой ажиллана гэдгийг нэр дэвшигчид онцолж байна. 

Улсын Их Хурлын сонгуулийн II тойрог буюу Баруун бүсийн Говь-Алтай,  Ховд, Завхан, Увс аймаг 10 мандаттай бөгөөд Монгол Ардын намаас Д.Амарбаясгалан, С.Бямбцогт, Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн, Б.Баярсайхан, Э.Болормаа, Ц.Цэрэнпунцаг, З.Мэндсайхан, Б.Заяабал, С.Энхболд  нар нэр дэвшиж байгаа юм. Д.Амарбаясгалангийн тэргүүлсэн “Морьтой Аравт”  багийн баруун бүсэд хийж буй уулзалт үргэлжилсээр байна.

Boss
the authorBoss