улс төр

МАН-аас Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг тодруулах Их хурлын тов өнөөдөр тодорно

Монгол Ардын Намын бага хурал өнөөдөр  цахимаар хуралдаж эхэллээ.  Хуралдаанаар намын ээлжит 30 дугаар их хурлыг зарлан хуралдуулах  товыг  батлах аж.  Мөн их хурлын төлөөлөгчдийг сонгох,  МАН-ын  Удирдах зөвлөлийн ажлын тайланг  сонсохоор  болжээ.  

Тус намын 30-р их хурлыг 2021 оны гуравдугаар сарын 1-нд товлох саналыг намын Удирдах зөвлөлөөр оруулжээ. Тиймээс Бага хурлаар намын Их хурлыг товлож, Их хурлаар 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч болон намын үйл ажиллагааг дүгнэх, улс төрийн илтгэл, тайлан дүрэмд өөрчлөлт оруулах, зохион байгуулалтын асуудал зэргийг хэлэлцэхээр төлөвлөж байгаа юм.  

Т.Цэлмэг  /Bossnews/

Boss
the authorBoss