улс төр

Х.Баттулга: Оффшорын мөнгөөр Сангийн яам төсвийн алдагдал нөхөх гээд байна…

Тийм  учраас эхлээд тогтоолын төсөл  өргөн барьж байгаа юм гэж Ерөнхийлөгч Х.Баттулга мэдэгдлээ.  Тэрбээр өнөөдөр МҮОНТВ-д  30 минутын ярилцлага өгөх үеэрээ энэ үгийг хэлсэн юм.  

 Өөрөөр хэлбэл, өнөөдрийг хүртэл  оффшор  бүсээс ямар ч мөнгө төрийн сан руу ороогүй гэсэн  Сангийн сайдын мэдэгдлийг  тэрбээр өөрөө баталж өглөө.  

БИ МӨНГӨ ХАДГАЛАХЫН ЭСРЭГ БАЙДАГ ХҮН

Харин сүүлийн үед  өөрөө оффшор бүсэд мөнгөө гаргасан асуудалд холбогдоод буй Ерөнхийлөгч Х.Баттулга “Миний хувьд  бизнесийн салбараас улстөрд  орсон хүн. Тиймээс  мөнгө хадгалахын эсрэг, байнга эргэлтэд  оруулах саналтай байдаг”  хэмээн тайлбарлалаа.  

  ҮАБЗ-ИЙН ХОЁР ГИШҮҮНДЭЭ ТАЛАРХАЖ ЯВДАГ

Үе үеийн Ерөнхийлөгч, Ерөнхий сайдууд  хоорондоо  асуудалтай байдаг байсан. Харин  2017 оноос хойш  аюулгүйн зөвлөлийн гишүүн Монголд  тулгамдаад  байгаа олон асуудлаар маш  олон уулзаж, хуралдан, зөвлөмжүүд гаргаж байсан.  Монгол Улс ардчилсан тогтолцоог  сонгоод  30 жил  боллоо. Одоо олсон  алдсанаа дүгнэх  цаг  болсон.  Монголд  аюулгүйн зөвлөлөөр хэлэлцэхгүй асуудал  бараг байхгүй болсон.  Шашин хоорондын асуудал, уул  уурхайн  орлого  хаашаа ороод байна, яагаад  баян  хоосны ялгаа гараад байна,  яагаад  Сангийн сайд мөнгөгүй гэж ярьдаг  болчихсон юм.  Тиймээс  бид  гурав /Х.Баттулга, У.Хүрэлсүх, Г.Занданшатар/  Монгол  улсынхаа төлөө нэгдсэн.  Дашрамд  хэлэхэд  аюулгүйн  зөвлөлийн  хоёр  гишүүндээ талархаж явдаг.  

Т.ЦЭЛМЭГ /BOSSNEWS/

Boss
the authorBoss

1 сэтгэгдэл

  • Еронхийлогч нэг талаар засгийн газрыг зов шахаж бна шдээ яалаа баярын америкт очноон хаус хураалаа баярцогтын хэдэн тэрбум авлаа гэд тосвийн орлого болдоггуй юмуу улсаа луйвардаж идсэн монгоо улсдаа товлоруулээч

Comments are closed.