Uncategorized

ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ: ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫГ УЛС ТӨРЖҮҮЛСЭЭР БАЙВАЛ ГҮЙЦЭТГЭХ ЗАСАГЛАЛЫН ХЭМЖЭЭНД ЭРХ МЭДЛЭЭ ХЭРЭГЖҮҮЛЭХ БОЛНО ШҮҮ

Эрүүл мэндийн ажилтнууд цалингаа нэмүүлэх шаардлага тавьж, төв талбайд суулт зарлаад 10 орчим хонож байна. Яг одоо Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Эрүүл мэндийн сайдын хамт эмч, ажилтнуудын төлөөлөлтэй уулзаж байна. Уулзалтын эхэнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Эрүүл мэндийн салбарыг улс төрөөс ангид байлгах ёстой. Цар тахлын амаргүй үед улс төр байвал Ерөнхий сайдтай хийх хэрэгтэй. Энэ улс төрийг эрүүл мэндийн салбартай хийж талцан хувааж болохгүй. өмнө нь вакцин дээр ийм асуудал үүссэн. Цаашлаад энэ байдал тасрахгүй бол би зохион байгуулж байгаа хүмүүсийн нэрийг зарлаж, хуулийн байгууллагад шилжүүлнэ. Эрүүл мэндийн салбарын хэвийн үйл ажиллагааг доголдуулан, тасалдуулах зорилго яав ч тангараг өргөсөн улстөрч хүнд байх ёсгүй. Тангараг өргөсөн төрийн албан хаагчид бас үүнд автах ёсгүй. Тиймээс эрүүл мэндийн салбартай холбоотой улстөржилтийг таслан зогсоохын тулд Ерөнхий сайд цаашид хатуу арга хэмжээ авна.

Монгол Улсын Ерөнхий сайд нэг номерын мэдээлэлтэй хүн. хөшигний урд, цаана юу болж байгааг би мэдрэхийн дээдээр мэдэрч байгаа. Тусгай албаны мэдээллүүд ч авагдаж байгаа. Эрүүл мэндийн сайд байсан зарим улстөрчидөд хандаж хэлэхэд эрүүл мэндийн салбарыг улстөржүүлсэн аливаа үйл ажиллагааг зогсоохыг Ерөнхий сайдын хувьд шаардаж байна. Цаашлаад ийм зохион байгуулалттай холбоотой үйл ажиллагааг үргэлжлүүлэн хийвэл Ерөнхий сайдын гүйцэтгэх засаглалын хэм хэмжээнд байгаа эрх мэдлээ хэрэгжүүлэх болно шүү” гэлээ. Уулзалт үргэлжилж байна.

Г.Баяр /Bossnews/

Boss
the authorBoss