ОнцлохЭдийн засаг

“Монполимет” ХХК Хөгжлийн банкнаас авсан зээлээ төлж барагдуулжээ

“Монполимет” ХХК-ийн охин компани “Монцемент билдинг материалс” ХХК нь 2014, 2015 онд Монгол Улсын Хөгжлийн банкнаас “Монцемент” төсөлд 2014, 2015 онд нийт 65.0 сая ам.долларын зээл авсан. Тодруулбал, зээлээр Дорноговь аймгийн Өргөн сумын нутагт орчин үеийн дэвшилтэт, эко технологийг нэвтрүүлэх, жилд нэг сая тонн цемент, цементийн клинкер үйлдвэрлэх хүчин чадалтай хуурай аргын үйлдвэр байгуулахаар 65.0 сая ам.долларын зээл авсан байна. Тус төсөл амжилттай хэрэгжсэн бөгөөд “Монполимет” ХХК нь зээлийн өр төлбөрөө 2023 оны наймдугаар сарын 21-нд бүрэн төлж барагдуулжээ. Ингэснээр Хөгжлийн банкны эргэн төлөлт энэ оны наймдугаар сарын 21-ний байдлаар 398.7 тэрбум төгрөгт хүрсэн байна.

Boss
the authorBoss