ОнцлохЭдийн засаг

“Grand Bull Awards” арга хэмжээнд Монгол Улсын Хөгжлийн банк хоёр номинацид нэр дэвшлээ

Хөрөнгийн зах зээлийн шагнал гардуулах “Grand Bull Awards” ёслолын арга хэмжээ 2013 оноос хойш 5 жил тутамд зохион байгуулагдаж байна. Энэ жил хөрөнгийн зах зээл дээр мэргэжлийн үйлчилгээ явуулдаг байгууллагууд болон үнэт цаас гаргагчдыг 15 номинациар өрсөлдүүлэхээр болж, 70 гаруй байгууллага давхардсан тоогоор 94 нэр дэвшигч материалаа илгээжээ.

Мэргэжлийн Холбооны зүгээс “Монгол Улсын Хөгжлийн банк” ХХК-ийн хөрөнгийн зах зээлд оруулсан хувь нэмрийг үнэлж “Онцлох санхүүгийн салбарын үнэт цаас гаргагч”, “ББЗЗ-ийн шилдэг үнэт цаас гаргагч” номинацид албан ёсоор нэр дэвшүүлсэн. Монгол Улсын Хөгжлийн банк дээрх хоёр номинацийн эцсийн шатны шалгаруулалтад тэнцсэн байна.”Grand Bull Awards”-д нэр дэвшигчидтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоор авах боломжтой.

Boss
the authorBoss