Эдийн засаг

Төв банкнуудын холбооны дээд түвшний хурал болов

Зүүн Өмнөд Азийн Төв Банкнуудын Холбоо (ЗӨАТБХ)-ны 43 дугаар Удирдах зөвлөлийн ээлжит хурал болон ЗӨАТБХ -ны гишүүн Төв банкнуудын Ерөнхийлөгч нарын 59 дүгээр дээд түвшний хурал 2024 оны 2 дугаар сарын 15-наас 16-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Мумбай хотноо боллоо.

Өнгөрсөн онд дэлхий даяр Ковид-19 цар тахлын дараах эдийн засгийн сэргэлтийн эрчимтэй үе тохиож ЗӨАТБХ-ны гишүүн орнуудын хувьд зээлийн хүүгийн өсөлтийн мөчлөгөөс үүдэлтэй санхүүгийн хямрал, гадаад худалдааны эргэлийн удаашрал, инфляцын өсөлт, эрчим хүч, хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлт, төрийн бус байгууллагуудын өрийн хэмжээ, улсын төсөв, зээлийн өртөг гэх зэрэг сөрөг үр дагавруудтай нүүр туулсан жил байв.

ЗӨАТБХ-ны Гүйцэтгэх захирал ноён Мангал Госвами хурлыг нээж, ОУВС-гийн судалгааны газрын дэд захирал хатагтай Петя Коева Брукс, Энэтхэгийн Төв банкны Ерөнхийлөгч ноён Шактиканта Дас нар “Дэлхийн эдийн засгийн төлөв байдал болон хөгжиж буй орнуудын зах зээлийн нөхцөл байдал” сэдэвт тусгай илтгэлийг тавив. 

Тус илтгэлийн дараагаар хатагтай Петя Коева Брукс “Инфляцын зорилтод түвшинд хүрэх хөдөлгүүр ба зорилтод хүрэх замд тулгарч буй асуудлууд” сэдэвт Удирдлагын зөвлөлийн анхны хэлэлцүүлгийг удирдав. Энэхүү хуралдааны бүрэлдэхүүнд RBI -ийн Төв Удирдах зөвлөлийн гишүүн ноён Сачин Чатурведи, Шри Ланкийн Төв банкны Ерөнхийлөгч ноён Нандалал Верасингэ болон Филиппин Улсын Төв банкны Дэд Ерөнхийлөгч ноён Франциско Г.Дазила Францын Төв банкны Ерөнхийлөгч Франсуа Виллерой де Галу нар хэлэлцүүлэг өрнүүлэв. 

Түүнчлэн, Удирдлагын зөвлөлийн хоёр дахь хэлэлцүүлгийг Санта Круз дахь Калифорнийн Их Сургуулийн профессор Кеннет Клетцер удирдан явуулж “Урт хугацаатай зээлийн хүүгийн өсөлтийн үр дагавар” сэдвээр хэлэлцэж дотоодын мөнгөний бодлого, санхүү, төсөв, бодит секторт дамжих эрсдэлээс гадна дэлхийн улс орнуудын хоорондын нэгдсэн  мөнгөний алдагдал илүү чухал болж байгааг хөндсөн байна. Эдгээр болон бусад холбогдох сэдвүүдийг Солонгосын Төв банкны Ерөнхийлөгч ноён Чан Ён Рий, Вьетнамын Төрийн банкны Ерөнхийлөгч хатагтай Нуен Ти Хонг болон Малайзын Төв банкны Дэд Ерөнхийлөгч Марзунишам Омар нар хэлэлцэж санал бодлоо солилцлоо.

Зөвлөлийн гурав дахь хэлэлцүүлэг болох “Хэнийг ч орхигдуулахгүй байх: Санхүүгийн хүртээмж дэх дижитал нийтийн дэд бүтцийн үүрэг” сэдвээр Сингапурын Мөнгөний бодлогын ерөнхий  газрын гүйцэтгэх газрын захирал ноён Чиа Дер Жиун удирдан хэлэлцэв.  

Төлбөрийг цахимжуулах, дэд бүтцийн салбарт хурдацтай ахиц дэвшил гарсан хэдий ч 1.4 тэрбум орчим хүн санхүүгийн хувьд оролцоо багатай хэвээр байгаагаас 50 гаруй хувийг хөгжиж буй эдийн засаг бүхий долоон улс орон эзэлж буйг онцлов. Ийнхүү хоёр өдрийн турш үргэлжилж олон чухал асуудлуудыг хэлэлцсэн өндөр түвшний хуралдааныг Энэтхэгийн Төв банкны Дэд Ерөнхийлөгч ноён Майкл Д.Патра хааж үг хэллээ.

ЗӨАТБХ-ны Удирдах зөвлөлийн 43 дугаар хуралдааны үеэр тус холбооны 2024 оны санхүүгийн төсөв болон 2024 онд хэрэгжүүлэх сургалт, судалгааны хөтөлбөрүүд, стратегийн хоёр шинэ түнш болон холбооны үйл ажиллагааны үр дүнг баталжээ.

Хурлын төгсгөлд гишүүд үүрэгт ажлаа хүлээлгэн өгсөн Төв банкны Ерөнхийлөгч нар болох ноён Чеа Чанто (Камбожийн Төв банк, асан), шинээр томилогдсон Ерөнхийлөгч хатагтай Чеа Серей нарт 2023 оны ЗӨАТБХ-ны Удирдах зөвлөлийг амжилттай манлайлж байсанд талархаж буйгаа илэрхийлцгээлээ. ЗӨАТБХ-ны Удирдах зөвлөлийн шинэ даргаар Энэтхэгийн Төв банкны Ерөнхийлөгч Шатиканта Дасыг албан ёсоор хүлээн авч, энэ жилийн уулзалтыг амжилттай зохион байгуулсанд мөн талархлаа илэрхийллээ.  

Boss
the authorBoss