Энтертайнмэнт

Эмили дахин нэг улирал Парист үлдэхээр боллоо

Netflix стриминг тавцан “Emily in Paris” цувралын хоёрдугаар улирлыг хийх болсноо албан ёсоор зарлалаа. Алдарт “Sex and the City”-гийн продюсеруудын ээлжит бүтээл болох тус цуврал нь үзэгчдэд маш их таалагдаж, ихээхэн амжилт олсон тул тэд Эмилигийн адал явдлыг үргэлжлүүлэхээр шийджээ. Сонирхолтой нь Netflix цувралын гол баатрын босс Сильви Грато Эмилигийн Парис дахь томилолтын хугацааг сунгахаар болсон гэсэн агуулгатай захидал бүхий бүтээлч пост хийж цувралын хоёрдугаар улирал хийгдэх болсныг зарлажээ. Одоогоор цувралын зураг авалт хэзээ хийгдэж эхлэх талаар болон үзэгчдийн хүртээл болох хугацаа зэрэг дэлгэрэнгүй мэдээлэл цацагдаагүй байгаа юм.

Эргэн сануулахад нийт 10 ангитай цувралын үйл явдалд Чикаго хотоос Парист томилолтоор ирсэн Эмили Купер гэх залуу мэргэжилтэн бүсгүйн тухай өгүүлдэг. Тэрээр шинэ газар ирээд хамтран ажилладаг француудтай туршлага солилцож, хайр дурлалтайгаа учирч, найз нөхдөө олохыг хичээхийн зэрэгцээ Instagram хуудсаа идэвхтэй хөтөлж эхэлдэг. Мөн энэ үеэр тэр хэлний бэрхшээл, соёлын ялгаа, хүмүүсийн хүйтэн хөндий хандлагатай нүүр тулгардаг билээ.

Цувралын гол дүрд жүжигчин Лили Коллинз тоглосон юм. Түүний бүтээсэн өнгөлөг, сонирхолтой төрхүүдийг эндээс харцгаая.

Boss
the authorBoss