Эдийн засаг

Гашуунсухайт боомтоор нүүрс экспортолсон автомашины тоо 172 хувиар өсөв

Нүүрс, зэсийн баяжмалын экспорт өссөн байна. Өнгөрсөн долоо хоногт Гашуунсухайт боомтоор нүүрс экспортлон гаргасан автомашины тоо өмнөх долоо хоногоос 172.4 хувиар өсжээ.

Шивээхүрэн боомтынх 16.6 хувиар, Ханги боомтынх 61.2 хувиар өссөн талаар гаалиас мэдээллээ. Харин Гашуунсухайтаар гарсан зэсийн баяжмал тээвэрлэгч автомашины тоо 105.6 хувиар өссөн байна. Тус боомтоор зөвхөн “Оюу Толгой” ХХК зэсийн баяжмалаа экспортолж байгаа аж.

Өмнөх долоо хоногт Монгол Улс болон ӨМӨЗО-ы төлөөлөл уулзалт зохион байгуулсныг Гадаад харилцааны яам мэдээлсэн юм. Энэ үеэр Гашуунсухайт-Ганцмод, Шивээхүрэн-Сэхэ боомтоор нүүрс, зэсийн баяжмал нэвтрүүлэх гарцыг нэмэгдүүлэх, худалдааг дэмжих арга хэмжээгээ үргэлжлүүлнэ гэдгээ БНХАУ-ын тал илэрхийлж байв.

Boss
the authorBoss