Увс аймаг дахь хилийн цэргийн 0245 дугаар ангийн заставт үүрэг гүйцэтгэж байсан байлдагч О нь 2020.12.19-ний шөнө ангиас гарч яваад олдохгүй байгаа тухай дуудлагыг өгчээ.
Улмаар уг дуудлагатай холбогдуулан цагдаагийн газраас бие бүрэлдэхүүн гарч шалгахад тухайн байлдагч нь заставын байрыг орхин гарч явахдаа төөрч, ОХУ-ын хил давсан байна. Монголын талаас хил зөрчиж орж ирсэн байлдагчийг ОХУ-ын хилийнхэн саатуулсан бөгөөд коронавирусийн халдвартай энэ үед цэргийг буцаах боломжгүй хэмээн мэдэгдсэн байна. Байлдагч О нь 22 настай, Хөвсгөл аймгаас цэрэгт татагдан тус ангид алба хааж байжээ.
Boss