Цаг үе

Коронавирусийн дагалдах оноштой өвчтөн нас барлаа

Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн Эрчимт эмчилгээний тасагт  коронавирусийн халдвартай 16 хүн эмчлэгдэж байна. Тус эмнэлэг дээр өчигдөр биеийн байдал маш хүнд байсан 76 настай хүн нас барсныг  Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.БУЯНЖАРГАЛ хэллээ.  Уг өвчтөний үндсэн онош нь цээжний булчингийн сулрах өвчинтэй, амьсгал зүрх судасны даамжирсан дутагдалтай, артерын даралттай, чихрийн шижинтэй, элэгний С вирусийн архаг үрэвсэлтэй байсан бөгөөд зүрх судасны дутагдлаар нас барсан. Дагалдах онош нь Covid-19-өөр халдварлаж, маш хүнд байсан учраас ХӨСҮТ рүү шилжүүлэх боломжгүй байсан аж. Тухайн үед ХӨСҮТ-ийн эмч нар очиж зөвлөгөө өгсөн байна.  

О.Ууган-Эрдэнэ

Boss
the authorBoss