Цагтаа гаалийн байгууллагыг удирдаж, ёстой л сэргэн мандаж байх үедээ авлига хээл хахуулийн хэргээр аавын хаалга татсан хүн бол гаалийн тодотголтой Х.Баатар. Тэгвэл 2016 оны УИХ-ын сонгуулийн дараа МАН түүнд “өр” төлж, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харьяа “Хөдөө аж ахуйн бирж” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилсон. Харин өнгөрсөн наймдугаар сараас тус компанийн захирлаар Ерөнхийлөгч Х.Баттулга өөрийн хүн болох “Vanquish” хамтлагийн дуучин Дандий буюу Д.Дандий-Ядамыг зүтгүүлж томилуулсан билээ. Тэгэхдээ “Хөдөө аж ахуйн бирж” ХХК-ийн гүйцэтгэх захирлын суудлаа алдсан Х.Баатарт “Хөдөө аж ахуйн бирж” компаниас нэг удаагийн тэтгэмж гэж 36.5 сая төгрөгийг шилжүүлснийг шилэн дансандаа байршуулсан байна. Сонгуульд ялалт байгуулж, нам нь засгийн эрхийг барих бүрт заавал албан тушаалд очдог, ажлаа өгөхдөө тэтгэмж нэрийдлээр их хэмжээний мөнгө авдаг ийм тогтолцоо Монголын төрд бий болоод удаж байгаа юм.
Б.Анир /Bossnews/