Цаг үе

Коронавирусийн 38 тохиолдол бүртгэгдэж, 36 нь БЗД-ийн эмнэлгээс илрэв

Өчигдөр /2020.12.28/ нийт 14035 сорьцод шинжилгээ хийхэд 38 хүнд covid-19 илэрчээ. Шинэ тохиолдлуудын 36 нь Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн голомттой холбоотой. Үүнийг задалбал, сувилагч хоёр, үйлчлэгч нэг, өвчтөн зургаа, сахиур дөрөв, гэр бүлийн хавьталт 17, бусад2 хавьтал тус тус батлагджээ. ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасалмээ “Нэгдсэн эмнэлгийн голомтот ойрын хавьтал болсон 682 хүний гурав дахь удаагийн давтан шинжилгээнээс 15 хүний шинжилгээний хариу эерэг гарсан гэсэн үг.Мөн  сүүлийн гэр бүлийн хамааралтай сүүлийн 10 тохиолдлын ойрын хавьтал 124 хүнд шинжилгээ хийснээс 17 хүнд covid-19 илэрсэн.Нэгдсэн эмнэлгийн голомтот нийт хамааралтай 226 тохиолдол болсон. Үүнээс эрүүл мэндийн ажилтан 22, гэр бүлийн өвчтөн, сахиур 204 хүн байна” гэв. 

Т.Цэлмэг /Bossnews/

Boss
the authorBoss