Эрүүл мэндийн яамны 11.00 цагийн мэдээнээс хойш нийслэл хотод коронавирусийн 13 тохиолдол шинээр батлагджээ.
Тодруулбал, 13.00 цагийн байдлаар Токио-УБ-ын тусгай үүргийн онгоцоор ирсэн хоёр иргэн, Цэргийн төв эмнэлгийн нэг эмч, нэг үйлчлэгч, нийслэл дэх голомтоос есөн тохиолдол батлагдсан байна. Тухайн есөн иргэн ойрын хавьтал хэмээн тусгаарлалтад байсан иргэд байна.
Харин 11.00 цагийн мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “2021 нэгдүгээр сарын 5-ны өдөр улсын хэмжээнд нийт 16,377 хүнд PCR шинжилгээ хийхэд 41 хүнд халдвар илэрсэн. 41 тохиолдол бүгдээрээ нийслэл хотод бүртгэгдсэн бөгөөд 5 тохиолдол нь ХӨСҮТ-ийн ажилтнууд байна. Тухайн ажилтнууд халдвартай хүмүүст эмнэлгийн тусламж үзүүлээд ажиглалтад байх хугацаандаа халдвар илэрлээ” гэх мэдээллийг өгөөд байсан юм.
О.Ууган-Эрдэнэ /Bossnews/