Цаг үе

Улаанбаатар хотоос гарах иргэдийн анхааралд

Ковид-19 цар тахлын улмаас Улаанбаатар хотод өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн. Энэ хугацаанд Улаанбаатар хотоос гарах, хот руу орох хөдөлгөөнийг Монгол Улсын Шадар сайдын тушаалаар баталсан Хот хоорондын зорчигч хөдөлгөөнийг зохион байгуулах тухай түр журам, Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/06 дугаар  захирамжийн хүрээнд Улаанбаатар хотын авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодын хөдөлгөөнийг дараах байдлаар зохицуулж байна. 

 Улаанбаатар хотоос гарах хөдөлгөөний зөвшөөрлийг дараах нөхцөлд олгоно. Ингэхдээ заавал PCR шинжилгээний хариу шаардаж байгаа юм.

  • Хүнсний бүтээгдэхүүн тээвэрлэлтийн үйл ажиллагаа /жолооч, туслах жолоочийн ажлын үнэмлэх, хүнс нийлүүлэх гэрээ, баримт/
  • Шатахуун тээвэрлэлтийн үйл ажиллагаа /жолооч, туслах жолоочийн ажлын үнэмлэх, шатахуун тээвэрлэгч компанийн гэрээ, баримт/
  • Эм, эмнэлгийн хэрэгсэл /жолоочийн ажлын үнэмлэх, холбогдох зөвшөөрөл/
  • Эрүүл мэндийн үйлчилгээ /эмчийн магадлагаа/
  • Мал, амьтны өвс тэжээл тээвэрлэлтийн үйл ажиллагаа /холбогдох зөвшөөрөл/
  • Орон нутаг руу чиглэсэн оршуулгын үйл ажиллагаанд оролцох /Улсын Онцгой комиссын Шуурхай штабт хүсэлтээ гаргаж шийдвэрлүүлнэ/
  • Бусад шаардлага, нөхцөлөөр иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудын зорчих хүсэлтийг хүлээж авахгүй бөгөөд зайлшгүй гэж үзвэл тухайн орон нутгийн Онцгой комисстой зөвшилцөнө.

Харин Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум, Дорноговь аймгийн Замын-Үүд сумаас зорчиж буй иргэн, аж ахуйн нэгж байгууллагын төлөөлөл PCR шинжилгээний хариутай нэвтэрнэ. Бусад аймаг, орон нутгаас ирэх иргэдийг эрүүл мэндийн асуумжаар нэвтрүүлэх юм.

Boss
the authorBoss