Нэгдүгээр сарын 19-ний өдрийн 11.00 цагийн байдлаар нийслэлд 10 хүнд “коронавирус”-ийн халдвар илэрч, Улаанбаатар хотод халдварын тохиолдол 709 болсныг Эрүүл мэндийн яам мэдээллээ. Эдгээр нь бүгд өмнө нь батлагдсан тохиолдлын ойрын хавьтлаас илэрсэн байна.
Бусад кластер голомтод халдвар нэмж бүртгэгдээгүй. Одоогийн байдлаар дотоодын халдварын тохиолдол 1035, улсын хэмжээнд батлагдсан нийт тохиолдол 1536 болоод байна.
Үүнээс гадна Монгол Улсын хүн амын нэг хувь халдвар авах үед 15 мянга 824 эмч, сувилагч улсын хэмжээнд хэрэгцээтэй болно гэсэн шинэ судалгааг Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв танилцууллаа. Энэ сарын 17-ны нөөцөөс харахад 90 хувийн чадамжтай байна.
Харин хүн амын таван хувь өвчлөх үед хүний нөөцийн чадамж 18 хувиар буюу ачааллаа даах боломжгүй гэж тооцоолсон байна. Улмаар эрүүл мэндийн салбарын нөөцийн бэлэн байдал доголдох тул тархалтыг нэг хувиас хэтрүүлэхгүй байх шаардлагатайг тодотгожээ.
Т.Цэлмэг /Bossnews/