Цаг үе

24 цагийн хугацаанд 61 хүнээс халдвар илэрлээ

Коронавируст халдварын тархалтын нөхцөл байдлын талаар ЭМЯ, ХӨСҮТ-өөс мэдээллээ.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Хоёрдугаар сарын 5-нд нийт 20853 хүнд шинжилгээ хийхэд 61 хүнээс коронавирус илэрсэн. Эдгээр халдвар нь Улаанбаатар хотоос илэрсэн бөгөөд өмнө нь батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлууд байсан. “Монгол шир” ХХК-ийн, Банк бус санхүүгийн байгууллага, Гутлын цех, Нийслэлийн Амгалан амаржих зэрэг голомтуудаас халдвар нэмж бүртгэгдлээ. 

Ингэснээр дотоодын халдварын тохиолдол 1479 болсон. Хоногийн хугацаанд 19 хүн эдгэрч гарсан байна. Монгол улсын хэмжээнд нийт тохиолдол 1989 бүртгэгдсэнээс 73 хувийг нь эмчилжээ. Нэг хүний биеийн байдал маш хүн байна” гэлээ.

Улаанбаатар хотод одоогийн байдлаар 10 гаруй голомт идэвхтэй байгаа бөгөөд зарим голомтын эх нь тодорхой бус байна. Үүнд:

  • Монгол шир ХК /нийт 45/
  • X apartment /нийт 13/
  • Сонгино хайрхан дүүргийн супермаркет
  • Гутлын цех /нийт 35/
  • БССА /нийт 42/
  • Амгалан амаржих газар /Нийт 7/

Амгалан амаржих газрын эмнэлгийн тусламж үйлчилгээ бага шаардлагатай 93 ээжийг эмнэлгээс гаргаж, бусад тусламж хэрэгтэй хүмүүсийг бусад эмнэлэг рүү шилжүүлэх аж.

Г.Баяр /Bossnews/ 

Boss
the authorBoss