Сүүлийн 24 цагт 515 хүнээс халдвар илэрч, нийт батлагдсан тохиолдол 47548 болж нэмэгдлээ. Харин 1049 хүн эдгэрэнэмнэлгээс гарч, долоон хүн нас баржээ. Ингэснээр нийт нас баралтын тоо 200 боллоо. Шинээр батлагдсан тохиолдлуудаас Улаанбаатарт 472, орон нутагт 43 тохиолдол илэрлээ.
Халдварын хүндрэлийн улмаас нас барсан иргэдийн хувьд,
- Дөрөвдүгээр сарын 12-нд онош нь батлагдсан 61 настай эмэгтэй
- Тавдугаар сарын 10-нд онош нь батлагдсан 81 настай эрэгтэй
- Дөрөвдүгээр сарын 28-нд онош нь батлагдсан 68 настай эмэгтэй
- Дөрөвдүгээр сарын 29-нд онош нь батлагдсан 73 настай эрэгтэй
- Дөрөвдүгээр сарын 23-нд онош батлагдсан 54 настай эрэгтэй
- Дөрөвдүгээр сарын 29-нд онош нь батлагдсан 66 настай эмэгтэй
- Тавдугаар сарын 12-нд онош нь батлагдсан 45 настай эмэгтэй эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад Covid-19-ийн нэн хүнд хэлбэрээр нас барсан байна.
Tags:Онцлох
Boss