ОнцлохЦаг үе

9998 хүүхэд “Covid-19”-ийн халдвар авчээ

“Коронавирус”-ийн халдвар авсан 0-17 насны хүүхдийн тоо 10 мянга орчимд хүрээд байгааг ХӨСҮТ мэдээллээ. Энэ нь нийт батлагдсан тохиолдлын 21.5 хувьтай тэнцэх үзүүлэлт болж байна.

Халдвар авсан хүүхдүүдийн 88 хувь нь нийслэлд, 0.25 хувь нь гадаад улсаас ирсэн байна. Мөн орон нутагт 11 гаруй хувь буюу 1100 гаруй тохиолдол Өмнөговь аймгаас бусад бүх аймагт бүртгэгджээ.

Одоогоор 800 гаруй хүүхэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. 90 гаруй хувь нь хөнгөн хэлбэрээр өвдөөд эдгэрч байгааг онцолж байгаа юм. Хэдий тийм боловч хүүхэд халдвар авсан ч илрэх шинж тэмдэг бүдэг учраас халдвар тараах эрсдэл өндөр гэж ХӨСҮТ мэдээллээ.

Boss
the authorBoss