Монгол Улс энэ сарын 01-ний өдрөөс хилээ албан ёсоор нээсэн талаар зарласан. Засгийн газрын хуралдааны дараа өгсөн уг мэдээлэлд агаарын хилээ нээснээр монголчууд Турк, Арабын Нэгдсэн Эмират Улс, Грек, Тайланд, Индонези, Бразил, Египет, БНЭУ зэрэг 10 гаруй улсад зорчих боломжтой болсон талаар хэлсэн билээ.
Гэвч дээрх улсуудаас зөвхөн Турк улс руу Монгол Улсаас шууд нислэгтэй.Тухайлбал, тус улсын Туркиш эйрлайнс компани Улаанбаатар-Истанбул чиглэлд нислэг үйлддэг билээ.
Харин монголчуудын голлон зорчдог ОХУ, БНХАУ, БНСУ, Япон болон Европын Холбооны Улс зэрэг 110 гаруй улс хилээ хэсэгчлэн болон бүрэн хаасан. Үүнтэй холбогдуулан манай улсаас зөвхөн тусгай үүргийн нислэг л дээрх орнууд руу үйлдэж байгаа. Эдгээр нислэгээр зөвхөн байнга оршин суух визтэй иргэдийг нэвтрүүлж байгаа юм.
Г.Баяр \Bossnews\