Лхагва гарагийн байдлаар “коронавирус”-ийн халдвар авсан нийт хүмүүсийн 22.94 хувийг 0-17 насны хүүхдүүд эзэлж байна. Тухайн өдөр өдөрт 190 хүүхэд халдвар авсан нь бүртгэгджээ.
“Covid-19”-ийн халдвар авсан нь батлагдсан хүүхдүүдийн тоо 15 мянга 837 болоод байна. “Коронавирус”-ийн халдвар авсан хүүхдүүдийн 62.46 хувь нь 5-14 насныхан байгаа бөгөөд 88.42 хувь нь нийслэлд бүртгэгджээ. Одоогийн байдлаар 1415 хүүхэд “Covid-19”-ийн халдварын улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.
“Covid-19” вакцинжуулаагүй хэсэг буюу хүүхдээр дамжин халдварлах нөхцөл байдал үүсэж, хүүхдийг вакцинжуулах асуудал хөндөгдөж эхэлснийг Эрүүл мэндийн яам онцолж байгаа юм. 2.5 сая тун “Pfizer” вакцин авахаар гэрээ хэлцлүүд хийж байгааг ХӨСҮТ өмнө нь мэдээлж байв. Хэрэв долоо, наймдугаар сард вакцин ирвэл хүүхдүүдээ вакцинжуулах бүрэн боломжтой гэж үзэж байгаа юм. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас хүлээн зөвшөөрсөн вакциныг хүүхдүүдэд хийх байр суурьтай байна.
Үүнээс гадна өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 1.8 сая хүн “Covid-19”-ийн эсрэг вакцинд хамрагджээ. Харин нийслэлд зорилтот бүлгийн 86.8 хувь бүрэн тунд хамрагдсан байна