МОНГОЛБАНК: ОНЫ ЭХНИЙ 7 САРЫН БАЙДЛААР ТӨЛБӨРИЙН ТЭНЦЛИЙН АЛДАГДАЛ $300.1 САЯ ХҮРСЭН
Долоодугаар сарын урьдчилсан гүйцэтгэлээр төлбөрийн тэнцэл 245.9 сая ам.долларын алдагдалтай гарлаа. Ингэснээр оны эхнээс өссөн дүнгээр төлбөрийн тэнцлийн алдагдал 300 сая ам.доллар хүрээд байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс сайжирсан үзүүлэлт боловч эдийн цар тахлын өмнөх үе буюу 2019, 2018 онуудтай харьцуулахад алдагдал огцом өссөн дүн болж байна. Оны эхний саруудад төлбөрийн тэнцэл ашигтай гарч байсан юм. Харин зургаадугаар болон долоодугаар сард урсгал зардлын алдагдал огцом нэмэгдсэн нь төлбөрийн тэнцлийн алдагдал нэмэгдэхэд нөлөөлжээ. Урсгал данс тайлант сард 356.9 сая ам.долларын алдагдалтай гарсан байна. Үүн дотор бараа, үйлчилгээний худалдаа 223.23 сая ам.долларын алдагдалтай гарчээ.
Олон улсад нийлүүлэлтийн сүлжээ тасалдаж, тээвэрлэлтийн зардал нэмэгдэж байгаатай холбоотойгоор импортын барааны үнэ өсөж байгаа юм. Бараа, үйлчилгээний экспортын орлого буурч, импортын зардал мөн нэмэгдэж байна.
Төлбөрийн тэнцэл энэ онд 460-470 сая ам.долларын ашигтай гарах тооцооллыг Төв банк хийгээд байгаа юм.