Онцлохулс төр

ҮСХ-ны дарга Б.Батдаваа 3.9 тэрбум төгрөгийн хадгаламжтай

Авлигатай тэмцэх газраас нийтийн албан тушаалтнуудын 2020 оны хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг олон нийтэд танилцуулаад байгаа билээ. Тэгвэл энэ удаад Үндэсний статистикийн хорооны дарга Б.Батдаваагийн хөрөнгө орлогын мэдүүлгийг танилцуулъя. Түүний хувьд Монголбанкны Судалгаа, статистикийн газрын захирлаар ажиллаж байгаад 2021 оны эхээр Үндэсний статистикийн хорооны даргаар томилогдсон юм.

Түүний хөрөнгө орлогын мэдүүлгээс нь харвал сүүлийн хоёр жил орлого нь тогтмол өсчээ. 2019 онд 144.8 сая төгрөгийн орлого олдог байсан бол 2020 онд энэ тоо өсч 264 сая төгрөгт хүрсэн байна. Мөн гэр бүлийн гишүүдийн орлого 2019 онд 984 сая төгрөг байсан бол 2020 онд энэ тоо 1.5 тэрбум төгрөгт хүрчээ.

Тэрбээр нийтдээ 5 нийтийн орон сууцтай бөгөөд 2 авто зогсоол эзэмшдэг байна. Энэхүү үл хөдлөх хөрөнгө нь нийтдээ 1.2 тэрбум төгрөгөөр үнэлэгдэж байгаа юм. Тэрбээр дотоодын банк, санхүүгийн байгууллагад 3.9 тэрбум төгрөгийн хадгаламжтай бол гадаадын банк, санхүүгийн байгууллагад 54 сая төгрөгийн хадгаламжтай бол 144.5 сая төгрөгийн авлагатай хэмээн хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлжээ.

Үндэсний статистикийн хорооны дарга Б.Батдаваа нь “Майкрософт” ХК, “Тоёота Моторс” ХК, “Жи Пи Морган” ХК, “Боинг” ХК зэрэг дэлхийн томоохон компаниудын хувьцааг эзэмшдэг аж.

Boss
the authorBoss