Uncategorized

Үерийн уснаас үүдэлтэй замын эвдрэлийг тодорхойлж, шаардлагатай арга хэмжээг авч ажиллаж байна

Наймдугаар сарын 3-нд орсон борооны улмаас Яармаг орчмын зам дээр уулын ус түрэн орж, үерийн ус тогтсон. Үүнээс гадна Хан-Уул дүүргийн 8-р хорооны нутаг дэвсгэр, Жаргалантын амны хөндийгөөс их хэмжээний ус авто зам руу урсан оржээ. Үерийн уснаас үүдэлтэй замын эвдрэлийг тодорхойлох, шаардлагатай арга хэмжээг авахаар Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэн, Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Г.Баярсайхан болон Геодези, усны барилга, байгууламжийн газрын орлогч дарга З.Бямбажав нар газар дээр нь ажиллалаа.

Яармагийн замд ус зайлуулах шугам тооцоо, судалгааны дагуу хийгдсэн боловч уулын ус түрж орох, гуу жалга, шуудууг хааж, барилга, байгууламж барьснаас үүдэн усны голдирол өөрчлөгдөн, зам руу  хальж орж байгаа нь ийнхүү ус зайлуулах шугам сүлжээний ачааллыг нэмэгдүүлжээ.  Иймээс өчигдөр үүссэн үерийн 160 тонн гаруй усыг гурван автомашинаар соруулан ажиллав. Өнөөдрийн байдлаар үерийн усаар дамжин ус зайлуулах хоолойд орсон хог, шороог цэвэрлэн, зам дээр тогтсон шаврыг зайлуулах ажлыг гүйцэтгэж байна.

Boss
the authorBoss