улс төр

БОАЖ-ын дэд сайдаар Б.Тулгыг бус Г.Түвдэндоржийг томилохоор болжээ

Монгол Ардын намын Удирдах зөвлөл хуралдаж дөнгөж сая шийдвэр гаргажээ. Тодруулбал, Сангийн яамны Төсвийн хөрөнгө оруулалтын газрын дарга Г.Түвдэндоржийг БОАЖ-ын дэд сайдаар, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Наранцогтыг Эдийн засаг, хөгжлийн дэд сайдаар томилохыг дэмжжээ. Дээрх томилгоонуудыг маргаашийн Засгийн газрын хуралдаанаар баталгаажуулах аж. Харин Б.Тулгын хувьд өмнө нь яригдаж байсан томилгооны саналаас татгалзсан гэх мэдээлэл байна. 

Boss
the authorBoss