Эдийн засаг

ЧАНАРГҮЙ ЗЭЭЛИЙГ ШҮҮХИЙН ЗАМААР ТӨЛҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР ШААРДЛАГАТАЙ АРГА ХЭМЖЭЭГ АВЧ АЖИЛЛАНА

Монгол Улсын Хөгжлийн банкнаас энэ сарын 20-ны өдөр зээлээ хугацаанд төлж барагдуулаагүй, чанаргүй болж шүүхийн шатанд шилжсэн нэр бүхий зээлдэгчдийг олон нийтэд зарлалаа.

Хөгжлийн банкны зүгээс өнгөрсөн хугацаанд чанаргүй зээлийг шүүхийн замаар төлүүлэх чиглэлээр шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлсээр ирсэн хэдий ч практикийн дагуу шүүхийн болон шийдвэр гүйцэтгэлийн шатанд цаг хугацаа их зарцуулж байгаа талаар Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал Н.Мандуул  мэдээлсэн юм. Банкны хувьд өнгөрсөн хугацааны алдаа, ололтдоо түшиглэн банкны үйл ажиллагааг сайжруулах зорилгоор хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр эрх зүйн шинэчлэл хийх ажлыг эхлүүлээд байна. Энэ хүрээнд Улсын Их Хурлаас баталсан “Шинэ сэргэлтийн бодлого”-ын дагуу Улсын Их Хуралд өргөн баригдах хуулийн төслүүдийн жагсаалтад орсон Хөгжлийн банктай холбоотой хуулийн төслүүд боловсруулагдан, өргөн баригдахаар хүлээгдэж байна. Цаашид Монгол Улсын Хөгжлийн Банк нь “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд стратегийн ач холбогдол бүхий томоохон төсөл хөтөлбөрүүдийг санхүүжилтээр хангах  шаардлага бий болж байгаа бөгөөд үүнд төвлөрөн ажиллах юм

Boss
the authorBoss