нийгэм

“ДИ БИ ЭМ ЛИЗИНГ” ХХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮН СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР

Монгол Улсын Хөгжлийн банкны охин компани болох “Ди Би Эм лизинг” ХХК нь 2017 онд үүсгэн байгуулагдаж, Санхүүгийн түрээс буюу лизингийн үйл ажиллагаа эрхлэн ажиллаж байна. 

Компанийн тухай хууль, “Ди Би Эм лизинг” ХХК-ийн дүрмийг тус тус үндэслэн “Ди Би Эм лизинг” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүний сонгон шалгаруулалтыг зарлаж байна.   

СОНГОН ШАЛГАРУУЛАХ ХАРААТ БУС ГИШҮҮНИЙ ТОО -1 

Тавигдах шаардлага:

  1. Зээл, баталгаа, батлан даалтын гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн аливаа өргүй байх;
  2. Банк, санхүү, эрх зүй, инженер, эдийн засгийн дээд боловсролтой, тухайн салбарт удирдах албан тушаалд ажилласан, мэргэжлийн дадлага туршлагатай байх;
  3. Ял шийтгэлгүй байх;
  4. Төрийн жинхэнэ албан тушаал хашдаггүй байх, сүүлийн таван жилд улс төрийн албан тушаал хашиж байгаагүй байх;
  5. Эрх бүхий албан тушаалтнаар нь ажиллаж байсан хуулийн этгээд дампуурсан, төлбөрийн чадваргүй болсон нь тухайн этгээдээс аливаа хэлбэрээр шалтгаалаагүй болох нь нотлогдсон байх; 
  6. “Ди Би Эм лизинг” ХХК-ийн эрх бүхий албан тушаалтан, түүний холбогдох этгээд бус байх;
  7. “Ди Би Эм лизинг” ХХК-ийн хувьцааны тав ба түүнээс дээш хувийг дангаар болон холбогдох этгээдтэй хамт эзэмшдэггүй байх;
  8. Зөрчлийн улмаас банк, банк бус санхүүгийн байгууллагын тусгай зөвшөөрөл хүчингүй болох үед тухайн байгууллагын эрх бүхий албан тушаалтан байгаагүй байх;
  9. Санхүүгийн зах зээлд мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагад эрх бүхий албан тушаалтнаар ажиллаж байх үедээ захиргааны хариуцлага хүлээсэн бол үүнээс хойш гурван жил өнгөрсөн байх;
  10. Компанийн засаглалын сургалтад хамрагдсан байх;
  11. Компанийн тухай хуулийн 79.1-т заасан шаардлагууд.

Бүрдүүлэх материал:

  1. Төрийн албан хаагчийн анкет, Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг, өөрийн намтар;
  2. Иргэний үнэмлэхийн лавлагаа /ТҮЦ машин, эсхүл e-mongolia/;
  3. Боловсролын диплом, үнэмлэх, гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;
  4. Цээж зураг 4х6 см хэмжээтэй 2 хувь;
  5. Нийгмийн даатгалын лавлагаа, /ТҮЦ машин, эсхүл e-mongolia сүүлийн 5 жилийн байдлаар/;
  6. Сонгон шалгаруулалтад оролцохыг хүссэн өргөдөл;
  7. Оршин суугаа газрын тодорхойлолт /ТҮЦ машин, эсхүл e-mongolia/;
  8. Иргэний ял шийтгэлтэй эсэх талаарх лавлагаа;
  9. Монголбанкнаас “Зээл, батлан даалт, баталгааны гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн аливаа өргүй” тухай тодорхойлолт;
  10. “Эрх бүхий албан тушаалтнаар нь ажиллаж байсан хуулийн этгээд дампуурсан, төлбөрийн чадваргүй болсон нь тухайн этгээдээс аливаа хэлбэрээр шалтгаалсан эсэх тухай” шүүхийн лавлагаа;
  11. “Зөрчлийн улмаас банкны тусгай зөвшөөрөл хүчингүй болох үед эрх бүхий албан тушаалтнаар ажиллаж байсан эсэх талаарх” Санхүүгийн зохицуулах хорооны тодорхойлолт.
  12. Компанийн засаглалын чиглэлээр сургалтад хамрагдсан гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар.

Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах хаяг:

Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө-19, Монгол Улсын Хөгжлийн банк 12 давхар.

Материал хүлээн авах хугацаа: 

Сонгон шалгаруулалтад оролцох иргэний материалыг 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 17:00 цаг хүртэл хүлээн авна. Материалыг битүүмжлэн ирүүлэх шаардлагатай.

Анхаарах зүйлс:

  1. Материалыг битүүмжилсэн байх ба дугтуйн гадна талд сонгон шалгаруулалтад оролцогч иргэний нэр, оршин суух хаяг, холбоо барих утасны дугаарыг гаргацтай бичнэ. 
  2. Материалыг сонгон шалгаруулалтын дараа буцаан олгохгүй. 
  3. Хугацаа хоцорсон материалыг хүлээн авахаас татгалзана.
  4. Материалын бүрдэл дутуу тохиолдолд сонгон шалгаруулалтаас хасна.

Сонгон шалгаруулалтын шаардлага хангасан иргэнтэй Нэр дэвшүүлэх хорооноос холбоо барина.

Boss
the authorBoss