Эдийн засаг

МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН БАНКАНД АЖИЛЛАХЫГ УРЬЖ БАЙНА

Монгол Улсын Хөгжлийн банкны зорилго нь Монгол Улсын эдийн засгийн хөгжлийг түргэтгэх томоохон төслүүдэд оновчтой хөрөнгө оруулалт хийснээр эдийн засгийн өсөлтийг дэмжих, хөгжлийг хурдасгах, улмаар Монгол Улсын олон улсад өрсөлдөх чадавхыг сайжруулах явдал болно. 

            Эх орныхоо ирээдүйн хөгжил дэвшилд бодит хувь нэмрээ оруулах хүсэл, зорилго бүхий чадварлаг мэргэжилтэн таныг Монгол Улсын Хөгжлийн банкны Эрсдэлийн удирдлагын газрындараах ажлын байрын сонгон шалгаруулалтад урьж байна. Үүнд:

  • Эрсдэлийн бодлогын хэлтэст Мэргэжилтэн;
  • Төслийн гүйцэтгэлийн хяналт, эрсдэлийн хэлтэст Хөрөнгийн үнэлгээчин;
  1. Эрсдэлийн бодлого хариуцсан мэргэжилтэн:

Гүйцэтгэх чиг үүрэг: Банкны эрсдэлүүдийг тодорхойлох, үнэлэх, эрсдэлийг удирдах тогтолцоо бүрдүүлэх.

Ажлын байранд тавигдах шаардлага:

  • Банк, санхүү, эдийн засаг, бизнесийн удирдлага, эрх зүйн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй;
  • Банк, санхүүгийн байгууллагад санхүүгийн шинжилгээ, эрсдэлийн удирдлагын чиглэлээр 3-аас доошгүй жил ажилласан, банкны эрсдэлийн удирдлагыг хэрэгжүүлэх мэдлэг туршлагатай;
  • Санхүү, хөрөнгийн удирдлага, эрсдэлийн удирдлага, тусгай активын чиглэлээр мэргэшсэн;
  • Англи хэлний ахисан, дунд түвшний мэдлэгтэй;
  • Санхүүгийн дүн шинжилгээ хийх, мэдээлэл цуглуулж, судалгаа, шинжилгээ хийх, илтгэх тайлагнах, MS эксел программыг дундаас дээш түвшинд эзэмшсэн;
  • Хөрөнгийн удирдлагын чиглэлээр холбогдох санал санаачилга гаргах чадвартай;
  • Багаар ажиллах ур чадвартай байх шаардлагыг тус тус тавьж байна.
  1. Хөрөнгийн үнэлгээчин:

Гүйцэтгэх чиг үүрэг: Банкны зээлийн үйл ажиллагаанд үүсэж болзошгүй эрсдэлүүдийг тодорхойлох, үнэлэх, хяналт тавих, эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх зорилгоор эрсдэлийн үнэлгээг тогтоох, барьцаа хөрөнгийн үнэлгээг мэргэжлийн өндөр түвшинд хийх.

Ажлын байранд тавигдах шаардлага:

  • Инженер, эдийн засаг, бизнес, санхүү, нягтлан бодох, хууль зүйн аль нэг чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй;
  • Мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан ажлын туршлагатай;
  • Хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөлтэй (сертификат эзэмшигч);
  • Англи хэлний ярианы болон бичгийн ур чадвартай;
  • Зээлийн эрсдэлийг бууруулах холбогдох ажлыг санаачлах, зээлийн ангилал хийх, зэрэглэл тогтоох, үүнтэй холбоотой санал санаачилга гаргах, актив хөрөнгийн оновчтой бүтцийг тодорхойлох ур чадвартай байх шаардлагыг тус тус тавьж байна.

Бүрдүүлэх баримт бичиг:

  • Төрийн албан хаагчийн анкет болон CV
  • Боловсролын диплом, хавсралтын хамт /хуулбар/
  • Хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл /хуулбар/
  • Иргэний үнэмлэхийн лавлагаа /и-монголиа/ 
  • Ажилд орохыг хүссэн өргөдөл

Нээлттэй сонгон шалгаруулалтад оролцохыг хүссэн ажил горилогч Та холбогдох бичиг баримтаа цахимаар болон Монгол Улсын Хөгжлийн банкны байранд өөрийн биеэр авчирч өгөх боломжтой.

Анкет, материалыг 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 17:30 цаг хүртэл хүлээн авах ба эхний шалгаруулалтад тэнцсэн өргөдөл гаргагчтай холбоо барина. Бичиг баримт буцаан олгохгүй.

Манай хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, 13 дугаар хороолол Энхтайваны өргөн чөлөө-19 байр, 11, 12 дугаар давхар

Холбоо барих:      b.zolboo@dbm.mn

Утас:               (976)-11-7013-0516 /528/                                 

Факс:              (976)-11-7013-0602

Boss
the authorBoss