ҮЙЛЧИЛГЭЭНИЙ БАЙГУУЛЛАГУУДЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ БАЙРШИЛД АГААРЫН ЧАНАРЫГ ТОДОРХОЙЛОХ ХЭМЖИЛТ ХИЙЖ БАЙНА
Boss2022-03-09
posted on
Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газраас СБД-ийн 11-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 100 айлын барилгын материал, худалдаа үйлчилгээний байгууллагуудын үйл ажиллагааны байршилд агаарын чанарыг тодорхойлох хэмжилтийг газрын даргын 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдөр баталсан удирдамжийн дагуу хийж гүйцэтгэж байна.
Тус хэмжилтийн ажил 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрөөс 09-ний өдрийн хооронд хийгдэх бөгөөд хэмжилтэнд явуулын AQMS-9000 хөдөлгөөнт харуул болон АНУ-ын элчин Сайдын яамны суурин харуул, ЦУОШГ-ын суурин харуулын дүнг мэдээг ашиглах юм. Хэмжилтийн үр дүнгийн талаар 100 айлын барилгын материалын захыг нүүлгэх ажлын хэсэгт танилцуулах зорилготойгоор тус хэмжилтийг хийж байна.
Tags:Онцлох
Boss