Цаг үе

АГААРЫН ЧАНАРЫН БҮСЭД НАЛАЙХ ДҮҮРГИЙГ ОРУУЛАХ САНАЛ ГАРГАЛАА

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал өчигдөр /2022.03.10/ боллоо. Хурлаар Засгийн газрын 2018 оны “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” 62 дугаар тогтоол, “Тогтоолд өөрчлөлт оруулах тухай” 2020 оны 189 дүгээр тогтоолыг шинэчлэх саналыг Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлыг бууруулах асуудал хариуцсан орлогч П.Баттөр танилцуулсан юм. Налайх дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт хийсэн агаарын чанарыг тодорхойлох хэмжилтээр PM 2.5 тоосонцор агаарын чанарын хүлцэх хэмжээнээс 8.2 дахин их гарчээ.

Мөн тус дүүргийн ЗДТГ болон иргэдээс 2019 оноос хойш Агаарын чанарыг сайжруулах бүсэд хамрагдах саналыг удаа дараа гаргасан байна. Иймээс Налайх дүүргийн найман хорооны 7226 өрхийг энэхүү бүсэд хамруулж, сайжруулсан шахмал түлшээр хангах асуудлыг зөвлөлийн хурлаар хэлэлцүүллээ. Дээрх өрхүүд жилдээ 21.678 тонн сайжруулсан түлш хэрэглэх тооцоо гарчээ.

Boss
the authorBoss