нийгэм

П.Анузаяа: Вируст гепатитын эсрэг нотолгоонд суурилсан тусламж үйлчилгээ үзүүлэх баримт бичгийг олон улсад баталсан

Эрүүл мэндийн яам болон ХӨСҮТ-өөс вируст гепатиттай тэмцэх дэлхийн өдрийн хүрээнд гепатитын тусламж үйлчилгээний талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Вируст гепатиттай тэмцэх эрүүл мэндийн салбарын олон улсад барьж буй стратегийн талаар Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ)-ын Монгол Улс дахь суурин төлөөлөгчийн газрын мэргэжилтэн П.Анузаяа танилцуулсан юм. Тэрбээр “Вирус гепатитын тусламж үйлчилгээг танд ойртуулъя уриатайгаар дэлхийн гепатиттай тэмцэх өдрийг тэмдэглэж байна. Энэ жилийн зургаадугаар сард ДЭМБ-ын 65 дахь чуулганаар стратегийн бодлогын баримт бичгийг баталсан.Уг баримтын гол зорилго нь бүх нийтийн эрүүл мэндийн хамрагдалт, анхан шатны эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, аюулгүй байдлыг сайжруулснаар хүн бүрд нотолгоонд суурилсан тусламж үйлчилгээ үзүүлэх, эрүүл үр бүтээлтэй амьдрах боломжийг олгох зорилготой. 

Үндсэн таван стратеги болон 35 үйл ажиллагааны хүрээнд ДЭМБ-ын гишүүн улс орнуудад батлагдсан баримтыг хэрэгжүүлэх зөвлөмж гаргасан байгаа юм. Үүний дагуу

  • Өндөр чанартай, нотолгоонд суурилсан, иргэн төвтэй тусламж үйлчилгээг хүргэх, 
  • Эрүүл мэндийн салбарын тогтолцоог бэхжүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэх,
  • Үйл ажиллагааг төлөвлөх болон нотолгоонд суурилсан дата мэдээллийн бололцоог хангаж ажиллах зэрэг стратегийг тусгасан.  Түүнчлэн дээрх стратегийн хамрах хүрээнд эхээс урагт дамжих гуравласан халдварын үед хэрэгжүүлэх зөвлөмжийг заасан. Бодлогын баримт бичгийн зөвлөмжид дурдсанаар, вируст гепатитаас урьдчилан сэргийлэх, оношилгоо эмчилгээ хяналтын цогц тусламж үйлчилгээнд тасралтгүй байдлыг хангах шаардлагатайг зөвлөж байна. Түүнчлэн анхан шатны эрүүл мэндийн байгууллагад суурилсан үр дүнтэй, тэгш хүртээмжтэй, иргэдэд ойр үйл ажиллагааг бүх улс орон хэрэгжүүлэх талаар тусгасан” гэлээ. 
Boss
the authorBoss