Гэнэтийн “шок”-ууд 2023 онд дэлхий эдийн засгийг уналтад оруулах эрсдэлтэйг Дэлхийн банк анхааруулав
Төв банкнууд бодлогын хүүг чангатгаснаар дэлхийн эдийн засгийн өсөлт энэ онд огцом буурна гэж Дэлхийн банк тооцоолжээ. Дэлхийн банк гэнэтийн “шок”-ууд 2023 онд дэлхийн эдийн засгийг уналтад оруулах эрсдэлтэйг анхаарууллаа. Ялангуяа жижиг улс орнууд эрсдэлд хамгийн эмзэг байхыг тодотгосон байна. Шинэ хямрал үүсээгүй ч инфляцыг тогтворжуулахаар Төв банкнууд бодлогын хүүг чангатгаснаар дэлхийн эдийн засгийн өсөлт энэ онд огцом буурна гэж тооцоолжээ. Хөгжиж буй орнуудад өрийн дарамт нэмэгдэх, эдийн засгийн өсөлт саарахаас сэргийлэхийн тулд дэлхийн нийт болон улс орон бүрийн хүчин чармайлт хэрэгтэйг Дэлхийн банк онцолж байна. Ялангуяа хөгжиж буй орнуудын бодлого боловсруулагчид аливаа төсвийн дэмжлэгийг эмзэг бүлгүүдэд төвлөрүүлэх хэрэгтэй гэж үзэж байгаа аж. Ингэснээр инфляцын хүлээлтийг хяналтдаа байлгаж, санхүүгийн систем уян хатан байхыг онцолжээ.