Цаг үе

Т.БАДАМЖУНАЙГИЙН баривчилгааг Филиппиний агент “ТОМООХОН АЖИЛЛАГАА” гэв

Филиппиний ньюс агентлагт  УИХ-ын  гишүүн  асан,  Үйлдвэр худалдааны сайд  асан  Т.Бадамжунайгийн баривчилгааны талаар мэдээлжээ.  

Тус мэдээнд Филиппиний цагаачлалын алба лхагва гарагт авлигын хэргээр эх орондоо эрэн сурвалжлагдаж байсан Монгол Улсын сайд асан хүнийг албадан гаргалаа хэмээн нийтэлжээ.  Монголын Засгийн газрын гишүүн  асан,  67 настай Тунжин овогтой Бадамжунайг Монголын цагдаагийн газартай хамтран өнгөрсөн мягмар гарагт Себу хотоос баривчилсан талаар Цагаачлалын албаны тагнуулын дарга Фортунато Манахан мэдэгдсэн байна.  Улмаар  Монголын эрх баригчдын хүсэлтээр Себу мужийн Мактан хотоос Солонгосын агаарын тээврийн онгоцоор албадан гаргасныг дурдсан  аж.  Фортунато Манахан  мэдэгдэлдээ “Т.Бадамжунайг Себу хотод байгаа гэдгийг  Монголын эрх баригчид бидэнд мэдэгдсэн. Улмаар манай улсын Гадаадын иргэний асуудал хариуцсан комиссар Норман Тансинко ажиллагааг удирдлаа. Т.Бадамжунай нь шүүхээс оргон зайлсан, олон нийтийн эрх ашиг, аюулгүй байдалд эрсдэл учруулж, үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн гэж буруутгагдаж байгаа юм.  Монголын Засгийн газар мөн түүний гадаад паспортыг хүчингүй болгосон”  гэж хэлжээ. Тэрбээр эцэст нь “Энэ бол манай агентуудын хувьд томоохон баривчилгаа. Бид ийм гэмт хэрэгтнүүдийг үргэлжлүүлэн илрүүлж, олон нийтийн аюулгүй байдлыг хангахын төлөө  гадаадын түншүүдтэй хамтын ажиллагаагаа бэхжүүлнэ гэдэгт итгэж болно” гэж  хэлсэн байна.  

Boss
the authorBoss