Цаг үе

Хөвсгөлийн Ханхад 6.3 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ

Хөвсгөл аймгийн Ханх суманд өнөөдөр 16:45 цаг орчимд болсон 6.3 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн чичэрхийлэл Улаанбаатар хотод мэдрэгдлээ. https://www.facebook.com/v9.0/plugins/quote.php?app_id=1410230139213728&channel=https%3A%2F%2Fstaticxx.facebook.com%2Fx%2Fconnect%2Fxd_arbiter%2F%3Fversion%3D46%23cb%3Df1e46b8a5ccd1b%26domain%3Dikon.mn%26origin%3Dhttps%253A%252F%252Fikon.mn%252Ff157b1661d2d508%26relation%3Dparent.parent&container_width=680&href=https%3A%2F%2Fikon.mn%2Fn%2F27ii&layout=quote&locale=en_US&sdk=joey

Энэ талаар Одон орон, геофизикийн хүрээлэнгийн Газар хөдлөлт судлах салбарын дарга М.Өлзийбатаас тодруулахад “Сая 16:46:39 цагт Хөвсгөл аймгийн Ханх сумаас баруун урд зүгт 32 км-ын зайд 6.3 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо. Тэр хавьдаа нэлээд хүчтэй мэдрэгдсэн. Чичирхийлэл нь Улаанбаатарт мэдрэгдлээ” гэв.

Онцгой байдлын ерөнхий газраас “Газар хөдлөлтийн чичирхийлэл Орхон, Сэлэнгэ, Дархан, Булган, Архангай аймаг болон Улаанбаатар хотод мэдрэгдсэн бөгөөд хохирол тогтоогдоогүй байна” хэмээн мэдээллээ.

Г.Баяр \Bossnews\

Boss
the authorBoss