Цаг үе

2024-2025 оны хичээлийн жилд бүх шатны боловсролын байгууллагад нийт 1,294,800 суралцагч сурч байна

Бүх шатны боловсролын байгууллагын хичээл сургалт өнөөдрөөс албан ёсоор эхэлж байна. 2024-2025 оны хичээлийн жилд боловсрол сургалтын нийт 2,451 байгууллагад 1,294,800 суралцагч хамрагдаж байгаа юм.

Үүнээс

Сургуулийн өмнөх боловсрол буюу цэцэрлэгт 295,458 хүүхэд, үүнээс шинээр элсэж буй нь 65,653 хүүхэд

Ерөнхий боловсролын сургуульд 807,202 сурагч, үүнээс нэгдүгээр ангид 77,285 сурагч шинээр элсэн орж байна.

Их, дээд сургуульд нийт 147,920 оюутан, үүнээс нэгдүгээр курсэд 25,980 оюутан

Мэргэжлийн боловсролын байгууллагад нийт 44,220 оюутан, үүнээс 22,000 оюутан шинээр элсэн суралцаж байна гэж Үндэсний Статистикийн Хорооноос мэдээлэв.

Boss
the authorBoss

10 Comments

Comments are closed.