улс төр

Сергей Лавров Монголыг сөргөлдөгч талтай нь “сүжрэх”-гүй байхыг сануулав уу

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг анхны албан ёсны айлчлалаа ОХУ-д хийсэн. Тус улсын Гадаад хэргийн сайд Сергей Лавровын урилгаар хийсэн айлчлалын талаарх албан ёсны мэдээлэл Монголын Гадаад харилцааны яамны вэбсайтад тавигдаагүй. Харин зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр Гадаад харилцааны сайд ОХУ-д айлчилж байна гэсэн ерөнхий мэдээлэл цацагдсан. Мөн Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн Оросын РИА Новости агентлагт орос хэлээр өгсөн ярилцлага сошиал орчинд түгээгдэж, Монгол сайдын орос хэлний мэдлэг ямар сайн болохыг манайхан сайшаан магтаад өнгөрсөн.

Тэгвэл Монгол, Оросын Гадаад хэргийн сайд нарын албан ёсны хэлэлцээний дараах хамтарсан хэвлэлийн бага хурлын үеэр Сергей Лавровын хэлсэн зарим үг анхаарал татаж байна. Тэр дундаа олон улсын хамтын ажиллагааны байгууллагууд дахь Монголын оролцооны талаар тэрбээр Монгол Улсад тулгасан, шахсанн хэд хэдэн зүйл хэлсэн юм. Энэ талаарх Сергей Лавровын хэлсэн үгийг сийрүүлбэл, “Манай хоёр улс олон талт хамтын ажиллагааны хүрээнд тэр дундаа Нэгдсэн үндэсний байгууллага, Европын аюулгүй байдлын хамтын ажиллагааны байгууллага, Ази номхон далайн зарим чуулга уулзалтын хүрээний хамтын ажиллагааны талаар ярилцлаа. 

Мөн АНУ, Япон, Энэтхэг, Австрали зэрэг улсын ярьж буй Энэтхэг Номхон далайн концевцын \Энэтхэг-Номхон далайн стратеги\ талаар санал солилцлоо. Манай тал энэ концевцын талаар өөрийн байр суурийг илэрхийлсэн. Энэ концевци дэлхийн энхтайвны төлөө биш, тодруулбал сайн концевци болохгүй гэж манай улс үзэж байгаа. Харин Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад \ШХАБ\ Улаанбаатарын оролцоог нэмэгдүүлэх асуудлыг хөндлөө” хэмээн хэлсэн юм. 

Өөрөөр хэлбэл, ноён Лавров Орос улсын сөргөлдөгч орнуудтай Монгол Улсыг сүжрээд байгааг буруутгасан өнгө аяс илэрхийлж, харин түүний оронд ШХАБ дахь ажиглагчийн статусаа өөрчилж, гишүүнээр элсэхийг тулгах маягтай үг хэлсэн юм. 

ШХАБ 

ШХАБ байгуулагдаж байгааг БНХАУ, Казакстан, Киргизстан, ОХУ, Тажикистан, Узбекстан Улсын удирдагчид 2001 оны 6 дугаар сарын 15-нд Шанхай хотноо зарлан тунхагласан. 

Эдийн засаг, аюулгүй байдал, батлан хамгаалах чиглэлээр идэвхтэй хамтран ажилладаг ШХАБ-ыг АНУ тэргүүтэй барууны орнуудыг сөрөн зогсох Хятад, Оросын нөлөөний байгууллага гэж үздэг. Хожим буюу 2017 онд Энэтхэг, Пакистан зэрэг улс гишүүнээр элссэн. Харин Афганистан, Беларусь, Иран, Монгол зэрэг орнууд ажиглагчийн статустай байдаг.  ШХАБ-ын орнуудад БНХАУ-ын талаас “Бүс ба зам” санаачилгын хүрээнд хөрш орнуудынхаа дэд бүтцийг байгуулж өгөөд, өөрсдийн худалдаа эдийн засгийг либералчлах бодлого баримталж байгаа. 

Гэхдээ үүнд Орос, Хятадыг нэг тал гэж үзэхэд хэцүү. Учир нь, АНУ-ын зүгээс тус хоёр улс руу шахалт үзүүлсэн учраас аргагүйн эрхэнд стратегийн холбоотнууд болчихоод байгаа гэж судлаачид үздэг. 

Quad буюу Их дөрвөл

АНУ, Япон, Энэтхэг, Австрали улсуудын хамтарсан “Энэтхэг-Номхон далайн стратеги”-ийг Quad буюу Их дөрвөл гэж нэрлэх болсон. 

Хятад улс Энэтхэгийн далайн орон зайд өөрийн ашиг сонирхлыг тэлж, байр сууриа бэхжүүлэх бодлого барьж байгаа нь Энэтхэг улсыг ч мөн адил болгоомжлоход хүргэж байгаа юм. “Энэтхэг-Номхон далайн стратеги” бодлогод нэгдсэн орнууд болох Япон, Австрали, Энэтхэг нь тус бодлогыг өөрсдийн өнцгөөс харж байгаа учраас холбоотон гэж шууд хэлж болохгүй. Гэхдээ Хятадын эсрэг хүчээ нэгтгэх бодлого баримталж байгаа учраас нэг ашиг сонирхолтой байна. Хамгийн сүүлд “Энэтхэг-Номхон далайн стратеги”-д Герман, Франц улс нэгдэн ороод байна. Өөрөөр хэлбэл, дээрх хоёр улс нь Хятадын эсрэг хүчний тэнцвэрийг тэнцүүлэх гэж нэгдсэн.

ШХАБ ба Их дөрвөлийн дундах МОНГОЛ

Их дөрвөлийн зүгээс, ялангуяа АНУ-ын зүгээс ардчилсан улс гэдэг утгаар нь Монголыг “Энэтхэг-Номхон далайн стратеги”-д нэгтгэх эрмэлзэлтэй байдаг. Өөрөөр хэлбэл, Монголын хоёр хөрш сүүлийн жилүүдэд АНУ тэргүүтэй барууны орнуудтай хүчтэй зөрчилдөх болсон нь Монголын геополитикийн үнэ цэнэ их гүрнүүдийн хувьд нэлээд нухацтай авч үзэх шаардлага бий болсон гэсэн үг. Тиймээс ОХУ, БНХАУ, АНУ, Энэтхэг зэрэг улс Монголд төмөр зам, цахилгаан эрчим хүч, хийн хоолой, буцалтгүй тусламж зэргээр анхаарлаа хандуулаад эхэлсэн. БНХАУ-ын талаас “Бүс ба зам” санаачилгын хүрээнд Монголд дэд бүтэц , эдийн засагт хөрөнгө оруулж тусалж дэмжихээ илэрхийлж, тус улсын үзүүлсэн хөнгөлөлттэй зээлээр Төв цэвэрлэх байгууламжийн шинэчлэл, гаалийн шинэчлэл… зэрэг томоохон төслүүдийг санхүүжүүлэн хэрэгжүүлж буй. Мөн Монгол Улс Япон, АНУ, БНЭУ-тай стратегийн түнш бөгөөд, Австрали Монгол хоёр улс харин өргөн хүрээний түншлэлтэй. Улмаар эдийн засгийн хамтын ажиллагааны хүрээнд томоохон төслүүдийг хэрэгжүүлж эхэлсэн. 

Энэтхэг улстай газрын тосны үйлдвэр, АНУ Мянганы сорилтын сангаар дамжуулан 350 сая ам.долларын буцалтгүй тусламж үзүүлж, Улаанбаатар хотын ундны усны асуудлыг шийдвэрлэхээс гадна ноос, ноолуур, сүлжмэл, оёмол бүтээгдэхүүнийг АНУ-руу татваргүй нэвтрүүлэх зэрэг аятай таатай нөхцөлүүдийг санал болгож буй. Харин Япон улстай байгуулсан стратегийн түншлэлийн хүрээнд олон төрлийн бүтээгдэхүүнийг талууд татваргүй нэвтрүүлж буй. Мөн хоёр улсын хамтын ажиллагааны бат бэх холбоог илэрхийлэх зүйл нь Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал юм. Ийнхүү газар зүйн өвөрмөц байрлалтай, хүйтэн дайнаас хойш төдий л анхааралд өртөж байгаагүй Монгол Улс сөргөлдөгч их гүрнүүдийн анхаарлын төвд байна. Тиймээс Монгол Улс өөр дээрээ ирээд байгаа их гүрнүүдийн ашиг сонирхлын тэнцвэрийг хадгалахын тулд ОХУ, БНХАУ-ыг бараадах уу, гуравдагч хөршийг түшиглэх үү гэх мэт асуудлууд гарч байгаа учраас илүү мэдрэмжтэй хандах хэрэгтэй болоод байна. Ерөнхийдөө бид Хятад, АНУ, Оростой ямар салбарт, ямар хэмжээнд харилцаатай байх вэ гэх шинэ сорилттой нүүр тулсныг Сергей Лавровын хэлсэн үг батлах шиг боллоо  

Б.Жаргал \Bossnews\

Boss
the authorBoss

8 Comments

  • Монголчууд бас амьдрамаар байна үмхий самогон минь

  • Gloomy tales http://porntubehub.online/xtube.html femjoy Greifeld said he is optimistic that U.S. regulators willfollow the lead of Canada and Australia in placing limits ontrading that takes place away from exchanges, by broker-dealers’own internal systems, and in dark pools. Off-exchange tradingmakes up around 40 percent of U.S. volume.

  • I’m afraid that number’s ex-directory http://xnxxlist.online/thisav.html tube8 “It’s about the ease of incorporation, the ability of Irishcorporate law and tax law to fit in with IRS (Internal RevenueService) requirements, and the flexibility that is shown by theDepartment of Finance and Revenue to any of the multinationals’needs. If they have a problem, the law will be changed.”

  • real beauty page http://porntubehub.online/tube8.html 9taxi Democrats control the Senate 54-46, but any nomination is likely to need to secure 60 votes to overcome procedural hurdles. Republicans have not indicated whether they might seek to block a Yellen nomination.

  • I’d like to transfer some money to this account http://xvideosrating.online/madthumbs.html xhamster The company’s objective, says its website, is to “patiently and step-by-step” lower the cost of space flight so that many people can afford to go, “and so that we humans can better continue exploring the solar system.”

  • I’m from England http://porntuberating.online/eporner.html cliphunter The album creator gets to pick who can add photos to the album and set the privacy level along the lines of the usual Facebook options of public, contributors, friends of the contributors. Each person gets to add up to 200 photos to the shared album and can tag. Right now, only desktop users can create an album, with people on mobile contributing.

  • Photography http://tubereviews.online/pof.html yuvutu Randy Travis is shown in this booking photo supplied by Denton County Sheriff’s Department February 6, 2012. Travis was arrested for public intoxication outside of a Baptist church early Monday morning and released shortly after according to news reports. (REUTERS/Denton County Sheriff’s Department/Handout)

  • Could I have an application form? http://porntubehub.online/fuq.html zorras
    The losers among major suppliers include South Africa, whichhas seen exports to China decline 16.5 percent in the first halfover the same period in 2012, and Mongolia, which has recorded a31 percent drop.

Comments are closed.