Эдийн засаг

Б.Болд: Дэлхийн тавцанд “Монгол Улс бол найдвартай түнш” гэдгийг сурталчилна

“Монголын Эдийн Засгийн Форум 2023″ чуулга уулзалт хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Тус чуулга уулзалтад өргөн бүрэлдэхүүнтэй оролцож буй Рио Тинто группийн удирдлагууд мэдээлэл хийлээ. Хэвлэлийн хуралд Рио Тинто группийн Гүйцэтгэх захирал Якоб Стаусхолм, Рио Тинтогийн Зэсийн группийн Гүйцэтгэх захирал Б.Болд, Рио Тинто Монгол ХХК-ийн Гүйцэтгэх захирал Х.Амаржаргал нар оролцлоо. 

Рио Тинто группийн Гүйцэтгэх  захирал Якоб Стаусхолм: Рио Тинто бол 150 жилийн түүхтэй компани. Бид эхний 50 жилдээ Европын компани байсан бол дараагийн 50 жилд дэлхий даяар үйл ажиллагаагаа тэлж олон улсын компани болсон. Харин өнгөрсөн жилээс бид Азийн зах зээл рүү үйл ажиллагаагаа өргөтгөж байна. Энэ утгаар нь авч үзвэл Монгол Улстай хамтран ажиллаж байгаа бидний 15 жилийн түүх чухал хөрөнгө оруулалтад тооцогдоно. Өнгөрсөн хугацааны бүх зүйл амар байсан гэж хэлэхгүй. Гэхдээ өнөөдрийг хүртэл Оюу толгойд 15 жил хийж бүтээсэн зүйлээ харахад сэтгэл дүүрэн байна. Оюу толгой төсөл дээр маш олон чадварлаг монгол залуус ажиллаж байна. Үндсэндээ  Оюу толгой Рио Тинтогийн дэмжлэгтэй монголчуудын бүтээсэн уурхай гэж хэлнэ.

Өнгөрсөн оны нэгдүгээр сард Монгол Улсын Ерөнхий сайдтай хамтран төслийн гацаад байсан асуудлыг шийдэж дараагийн шатанд гаргасандаа тун баяртай байна. Энэхүү түншлэл нь урт хугацаанд тогтвортой ажиллах, хөрөнгө оруулах итгэлийг өгсөн юм. Энэ үеэс хойш бид төлөвлөгөөгөө давуулан биелүүлж, үйлдвэрлэлээ ахиулсаар ирлээ. 2023 оны гуравдугаар сард мөн гүнийн уурхайн үйлдвэрлэлийг амжилттай эхлүүлж чадсан.

Энэ удаа бид Рио Тинто группийн ТУЗ-ийг бүрэн бүрэлдэхүүнээр нь болон хөрөнгө оруулагчдыг авчирч, Монгол Улсад юу бүтээж байгааг харуулах нь бидний дараагийн зүй ёсны алхам юм. Тиймээс Монголын эдийн засгийн чуулган үр дүнтэй байж, дараа дараагийн хөрөнгө оруулалт татахад дэмжлэг үзүүлнэ гэдэгт бат итгэлтэй байна.

Boss
the authorBoss

2 Comments

  • I have been examinating out a few of your stories and i must say pretty nice stuff. I will make sure to bookmark your blog.

  • I like this post, enjoyed this one thank you for posting. “To affect the quality of the day that is the art of life.” by Henry David Thoreau.

Comments are closed.