Цаг үе

Шинэ жилээр -50 хэм хүрч хүйтэрнэ

Ойрын гурав хоногтоо нийт нутгаар агаарын температур харьцангуй дулаан байх хэдий ч салхитай байх төлөвтэйг Цаг уур, орчны шинжилгээний газрын Урьдчилан мэдээлэх хэлтсийн дарга Л.Оюунжаргал хэллээ. Тэрбээр “Хүний биед мэдрэгдэх температур нь жавартай, хүйтэн байна. Харин арванхоёрдугаар сарын 26-наас эхлэн нутгийн хойд хэсгээр, 27-нд ихэнх нутгаар салхи шуургатай байна. Үргэлжлүүлэн энэ сарын 27-28-нд шилжих шөнө ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарч, өмнөх хугацаанаас 10 гаруй градусаар хүйтэрнэ. Цаг агаарын урьдчилсан төлөвөөр энэ оны сүүлийн өдрүүд буюу арванхоёрдугаар сарын 27, 28, 29, 30, 31-ний өдрүүдэд ихэнх нутгаар хүйтний эрч чангарна. Баруун аймгуудаар арванхоёрдугаар сард ийм төлөвтэй хүйтэн байдаг бол энэ удаа төвийн аймгууд болох Сэлэнгэ, Дархан, Хараа, Ерөө голын сав газар, Төв аймаг, Хэнтий аймгаар -50 хэм хүрч хүйтрэх урьдчилсан төлөвтэй байна” гэлээ.

Boss
the authorBoss