2020-2021 оны хичээлийн жилийн нэгдүгээр улирлын сурагчдын амралтыг үр дүнтэй өнгөрүүлэх зорилгоор ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдад нэгдүгээр улирлын агуулгыг бататгах, давтах “Цахим хичээл”-ийг эхлүүлсэн.
Долоо хоногийн хугацаанд нийт 548 багш цахим хичээлийг удирдан зохион байгуулж, давхардсан тоогоор 43,247 сурагч оролцжээ.
Тэгвэл нэгдүгээр сарын 4 буюу ирэх даваа гарагаас бага, дунд ангийн сурагчдад зориулсан “Теле хичээл контент” эхлүүлэхэд бэлэн болоод байна. Харин сургуулийн өмнөх боловсролын хичээл энэ сарын 8-ны баасан гарагаас эхлэх аж.
Т.Цэлмэг /Bossnews/
Boss