Өнөөдрийн байдлаар ковидын вакцинжуулалтыг хамгийн шуурхай үргэлжлүүлж байгаа улс бол Израйль улс байна. 8.6 сая хүн амтай тус улс хүн амынхаа долоо орчим хувийг вакцинжуулалтад хамруулжээ. Жонс Хопкинсийн их сургуулийн нэгтгэсэн мэдээллээр Израйль улсад 420 орчим мянган иргэн коронавирусийн халдвар аваад байгаа юм. Бид хүн амаа вакцинжуулалтаараа дэлхийд тэргүүлж байна. Энэ бодлогоо цаашид ч хэрэгжүүлэх болно гэж тус улсын Ерөнхий сайд Бенжамин Нетаньяху хэлсэн байна.
Харин Сингапур улсын хувьд 5.8 сая хүн амтай бөгөөд өчигдрөөс хүн амаа вакцинжуулж эхэллээ. Хөрөнгө санхүүгийн хувьд бэрхшээлгүй, шаардлагатай вакцинаа захиалж, вакцинжуулалтыг эхлээд байгаа Сингапур, Израйль улс ирэх хоёрдугаар сарын сүүлч,гуравдугаар сарын эхэн гэхэд вакцинд хамрагдвал зохих хүн амаа бүрэн вакцинжуулж дуусгах магадлалтай байгаа аж.
О.Ууган-Эрдэнэ /Bossnews/