гадаад мэдээ

НЭНСИ ПЕЛОСИ: АНУ, ТАЙВАНИЙН НЭГДМЭЛ БАЙДАЛ ЗАЙЛШГҮЙ ЧУХАЛ БАЙНА

АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси Тайванийн Ерөнхийлөгч Цай Ин Вэньтэй уулзсаныхаа дараа хамтарсан хэвлэлийн бага хурал хийлээ. Үүний дараа Тайванийн хагас дамжуулагчийн үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч “TSMC” компанийн ТУЗ-ийн дарга Марк Лютэй уулзсан байна.

АНУ-Тайванийн хооронд хагас дамжуулагчийн салбарын хамтын ажиллагаа ихээхэн чухал асуудал болоод байгаа аж. АНУ өнгөрсөн долоо хоногт улсдаа хагас дамжуулагчийн үйлдвэр барих зэрэгт дэмжлэг үзүүлэх 52 тэрбум ам.долларын төслийг баталсан байна. Тайванийн “TSMC” компани АНУ-ын Аризона мужид 12 тэрбум ам.долларын өртөгтэй хагас дамжуулагчийн үйлдвэр барьж байгаа ажээ.Үүнээс гадна АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын даргын айлчлалтай холбоотойгоор БНХАУ Тайваниас 2000 орчим нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг импортлохоо зогсоолоо. БНХАУ Тайваниас 3200 гаруй нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүн импортолдог байна.Түүнчлэн цахилгаан автомашины цэнэг хураагуурын үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч БНХАУ-ын “CATL” компани Хойд Америкт үйлдвэр нээх төлөвлөгөөгөө зарлах байсан ч хойшлууллаа. Мөн БНХАУ Тайванийн эргэн тойронд пуужингийн туршилт, цэргийн сургуулилалт хийхээ зарлаад байна. Үүнтэй холбоотойгоор Азид нислэг үйлдэж буй агаарын тээврийн компаниудыг Тайванийн ойролцоо нислэг үйлдэхгүй байхыг зөвлөжээ.

АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси
“Тайванийн ард иргэд хэдий сорилтуудтай тулгарсан ч итгэл найдвар, эр зориг, шийдэмгий байдлаараа энх тайван, хөгжингүй ирээдүйг бий болгох боломжтой гэдгийг дэлхий нийтэд харуулсан. Яг одоо, хэзээ хэзээнээс ч илүүтэйгээр АНУ, Тайванийн нэгдмэл байдал зайлшгүй чухал байна.
Өнөөдөр дэлхий ертөнц ардчилсан болон автократ засаглалын аль нэгийг сонгох сонголттой нүүр тулаад байна. Тайваньд болон дэлхий даяар ардчилсан засаглалыг хадгалах АНУ-ын эрмэлзэл мятаршгүй бөх юм” гэж мэдэгдлээ.

Дашрамд дурдахад: Тайбэй дахь Улаанбаатарын Төлөөлөгчийн газраас Тайваньд байгаа монгол иргэдийн шинэчилсэн, дэлгэрэнгүй бүртгэлийг эхлүүлсэн байна. 2022 оны байдлаар Монгол Улсын 900 орчим иргэн Тайваньд оршин суудгаас 80 гаруй хувь нь оюутнууд байгаа аж. Тайванийн Цагаачлалын алба, Цагдаагийн газрын мэдээллээр 2022 оны долоодугаар сарын 31-ний өдрийн байдлаар 462 орчим иргэн албан ёсны зөвшөөрөлтэй оршин сууж байгаа аж. Энэ нь их, дээд сургуулиудын амралт эхэлсэнтэй холбоотойгоор буурсан үзүүлэлт гэж үзэж байна.

Boss
the authorBoss

1 сэтгэгдэл

  • Thanks , I’ve recently been searching for information approximately this topic for ages and yours is the greatest I’ve found out till now. But, what about the conclusion? Are you positive concerning the source?

Comments are closed.