гадаад мэдээ

Турк улсад орон сууц, дэд бүтцийг сэргээхэд ойролцоогоор $100 тэрбум шаардагдана

People stand next to a collapsed building, in the aftermath of a deadly earthquake in Kahramanmaras, Turkey February 8, 2023. REUTERS/Stoyan Nenov

Туркийн Төв банк ам.долларын форвард хэлцэлд 30 хувийн хүү тогтоохыг хүсэв

Турк улс газар хөдлөлтөд өртсөн 10 мужид олон зуун орон сууц шинээр барих шаардлагатай гэж тус улсын Орон сууц хөгжүүлэгч, хөрөнгө оруулагчдын холбооны тэргүүн мэдээллээ. Мөн тэрбээр газар хөдлөлтөд нураагүй дийлэнх барилгыг ч нураах шаардлагатай гэж мэдэгдсэн байна.

Нурж сүйдсэн орон сууц, дэд бүтцийг сэргээхэд ойролцоогоор 100 тэрбум ам.доллар хэрэгтэй гэж тооцоолоод байгаа аж. Газар хөдлөлт болсноос хойш 10 хоног өнгөрөөд байгаа ч аврагчид нуранги дундаас амьд үлдсэн хүмүүсийг олсоор байна. Сүүлийн байдлаар газар хөдлөлтийн улмаас нас барсан хүний тоо 42 мянга давсныг албаныхан мэдээллээ.

Турк улсын Засгийн газрын хөрөнгийн зах зээлд үзүүлж буй дэмжлэгийн ачаар тус улсын компаниудын хувьцааны ханш эрчимтэй өсөж, хоёрхон өдрийн дотор газар хөдлөлтийн дараах уналтаа нөхөөд байна. Тодруулбал: пүрэв гарагт “Borso Istanbul 100 Index” 7.5 хүртэл хувиар өсжээ. Лхагва гарагаас хойш дээрх индекс 11 хувиар өссөн нь 2008 оноос хойших хамгийн удаан үргэлжилсэн өсөлтөд тооцогдож байгаа аж.

Үүнээс гадна Туркийн Төв банк лирагийн ханшийг дэмжихээр форвард хэлцлийн зардлыг илүү үнэтэй болгохыг арилжааны банкнуудаас хүссэн байна.

Зээлдүүлэгчдийг ам.долларын форвард хэлцлүүдэд хамгийн багадаа 40 хувийн хүү тогтоохыг шаардаж байгааг эх сурвалж мэдээлэв. Өмнө нь ам.долларын форвард хэлцлийн хүүг 30 хувиар хязгаарладаг байсан юм.

Boss
the authorBoss

1 сэтгэгдэл

  • you’ve gotten a terrific blog here! would you like to make some invite posts on my weblog?

Comments are closed.